Хэрэг хуучирдаггүй юм, Н.Лүндэндорж дарга аа!

1

Хэрэг хуучирдаггүй юм, Н.Лүндэндорж дарга аа!

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу 2013 онд Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Эрдэнэчулуун, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Дамдин-Од, Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Ж.Эрдэнэчимэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Н.Лүндэндорж нарыг сонгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон байдаг. Үүний дараа шинээр томилогдсон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүд анхны хуралдаанаа хийж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байв. Ингээд Н.Лүндэндорж Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар томилогдсон билээ. Гэвч томилогдох үед нь түүний холбогдсон автын ослын хэрэг сөхөгдөж нэлээд сенсаац тарьж байлаа. Үүнийг үл тоон Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг томилсныг тухайн үед улс төрийн олон өнцгөөр тайлбарлаж байсныг энд дурдах нь илүүц биз. Харин түүний үйлдсэн хэргийг дахин сануулан сөхье.

Хэрэг гарах үед Н.Лүндэндорж дарга МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал байлаа. Энэ бол 2011 оны нэгдүгээр сарын 2-нд болсон хэрэг. Эл өдөр Н.Лүндэндорж захирал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цахилгаан шугам сүлжээний уулзвараар зам хөндлөн гарч явсан "Аварга” биеийн тамирын дээд сургуулийн оюутан охиныг дайрч амийг нь хөнөөжээ. Хохирогч газар дээрээ амиа алдсан байдаг. Хэргийн анхны үзлэгээр Н.Лүндэндорж захирал согтууруулах зүйл хэрэглэсэн байж болзошгүй гэж гарсан бөгөөд согтуурлын зэрэг нь 0.45 хувь байсан гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэсэн ч энэ хэрэгт эрхэм захирал ял сонсоогүй бөгөөд тун удалгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болж дэвшсэн нь л бодит үнэн билээ. Харин хавтаст хэрэгт Н.Лүндэндорж захирал согтууруулах зүйл хэрэглэсэн эсэхээ тайлбарлахдаа "Зүрхний өвчтэй болохоор долоогоны ханд уусан байсан” хэмээн мэдүүлжээ. Энэ тухайгаа хэвлэлд ярихдаа "Осол гарахаас хоёр гуравхан хоногийн өмнө нэг танил эмчтэй уулзсан. Миний пульсны тоо олширч, түүний улмаас даралт ихэсдэг, аттенол гэдэг эм ууж байна гэхэд нөгөө эмч маань "Та энэ химийн гаралтай шохойн эм ууж байхаар ургамлын гаралтай уламжлалт эм болох долоогонын ханд ууж бай” гэж зөвлөсөн. Тэгэхээр нь "Тавин ус” эмийн сангаас эхнэр бид хоёр тус бүр хоёрыг аваад цүнхэндээ хийчихсэн байлаа. Уух санаатай. Үүний дараа өнөөх аймшигт осол гарсан даруйд миний зүрх салгалж, шоконд ороод хамаг бие минь хийлчихсэн юм шиг болчихсон байсан. Ямар ч байсан газар дээрээ үхэхгүйн тулд долоогонын хандаасаа уусан. Ам руугаа дусаах гэтэл гарч өгөхгүй болохоор нь шүдээрээ тагийг нь авч байгаад уучихсан” гэж ярьсан байдаг юм.

Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байсанчлан осол үйлдсэнийхээ дараа цагдаа нарыг ирэхээс өмнө машиныхаа үйрч унасан шил зэргийг хэргийн газраас зайлуулж, нотлох баримтаа устгаж байхыг нь харсан хүмүүс ч байдаг хэмээдэг аж.

Тухайн үед түүний унаж явсан автомашин Монгол-Оросын хамтарсан III сургуулийн өмч байсан гэдэг. Тус сургуулийн захирал нь Н.Лүндэндоржийн эхнэр Ж.Соронзон гэдгийг уншигчид андахгүй мэдэх биз ээ. Хэдийгээр энэ хэргийн үнэн учиг он цагийн эргэлтэд замхран одож буй ч гарцтай газрыг гарцгүй болгож, архийг долоогоны ханд болгож дөнгөсөн түүний хэргийг нь шалгаж байсан байцаагч нь шүүгч болсон гэх зэрэг ам дамжсан яриа ор хоосноос гараагүй нь лавтай.

Дээрх ослын хэрэг хаагдсаны дараа өмгөөлөгч С.Нарангэрэл "Н.Лүндэндорж нас барсан охины аав, ээжийг аргалж, чаргалсан л юм дуулдсан” гэж ярьсан байдаг. Тэрбээр мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой тааруухан харилцаатай бөгөөд өмнө нь Төрийн ордонд, чуулганы танхимд нэг бус удаа муудалцаж байлаа.

Хамгийн дуулиантай нь 2014 оны дөрөвдүгээр сард болж байв. Тэр үед чуулганаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж байсан юм. Энэ үеэр шүүгчдийн цалингийн асуудал хөндөгдөж, Н.Лүндэндорж халхлан орж ирснээр гишүүн Ц.Нямдоржийн дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргэж орхисон байх л даа.

Тухайн үед Ц.Нямдорж гишүүн "Лүндэндорж оо, чи 2.7 хувийн согтолттой байх үедээ хүн дайрч, чирч алсан хүн шүү, чи. 2.7 гэдэг бол 2-3 шил архийг ганцаараа уусан гэсэн үг. Гэтэл хэргийг шүүх будлиулсан. Ц.Элбэгдорж шударга байцгаая гэсэн шүү. Шүүгчийн цалинтай холбоотой асуудлыг дан ганц би яриад байгаа юм биш. Монголд дархлагдсан нэг хүн бий болчхоод зэвүү хүргээд байна. Үндсэн хуулийн дээр сандайлаад гараад суучихсан нэг ийм этгээдтэй боллоо. Хэн юм, юу юм чи. Тэгж ярих юм бол чи хуульч биш. Чи философийн багш төдий. Чамайг хуульч гэдэггүй юм. Тиймээс шүүгчийн цалингийн асуудлыг шийдэх ёстой. УИХ ийм хариуцлагагүй байж болохгүй. Арай дэндэж байна. Ядаж хүн дайрч алаагүй хүнээр Шүүхийн ерөнхий зөвлөлийг удирдуулаач ээ. Лүндэндорж оо, чи өргөдлөө өгөөд зайл. Чи яасан их сандал ширээтэй зууралддаг юм. Энэ ариун явдал уу” гэсэн юм.

Энэ талаар Н.Лүндэндорж дарга сүүлд хэвлэлд "Уул нь уг асуудлыг мэдэх л хэмжээний хүн л дээ. Мэдээлэл нь буруу байж магадгүй. Бас улс төр байж болзошгүй” гэсэн богинохон тайлбар хийж байсан удаатай.

Энэ хэргээс хойш олон он улирч, Н.Лүндэндорж дарга ч шүүхийн дээд байгууллагад он удаан суужээ. Гэхдээ хэрэг хуучирдаггүй юм, Н.Лүндэндорж дарга аа! Санаатай бус байж болно, гэхдээ хүний аминд хүрсэн хүн бусдын буруу зөвийг дэнсэлдэг байгууллагыг тэргүүлээд байх нь хэр зохистой байдаг вэ? Гэмт хэрэгтнээ өөд татдаг шүүх засаглал гэнэн иргэддээ өршөөлгүй хандсаар л байгаа нь хамгийн эгдүүцэл төрүүлээд байгаа юм.

 

24tsag.mn

Л.Сайнбаяр


URL: http://www.fact.mn/367060.html 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

lundendorj aluurchin aimshig zurgiig dahij dabihguigeer tuhai n vichij vaiya l da

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex