Н.НОМТОЙБАЯР ГИШҮҮН ЭЭ, ТА “ЦАГААН СУВАРГА”-ЫН ОРДЫГ ТӨРД ӨГ
Монголчууд өнгөрсөн жилүүдэд 30 гэр бүлийн "барьцаанд” орчхоод байгаа тухай Ерөнхийлөгчөөс эхлэн маань мэгзэм шиг унших болж.
Тэгвэл эдгээрийн нэг нь өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар өөрийгөө илчиллээ. Тэр бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэрбээр Ерөнхий сайдаас "Би 30 гэр бүлд багтаж байгаа юу" гэсэн асуултад хариулт авахыг хүсэв. Түүний асуултад Ерөнхий сайд "30 гэр бүлийн нэг нь нөхөр Н.Номтойбаяр та мөн шүү. Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз эзэмшдэг. "Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш монголын ард түмний өмч. Хууль бус гэж би ойлгож байгаа. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй. Түүгээрээ та буруутай. Тийм учраас би хууль бусаар баяжсан хүмүүст хариуцлага тооцно. Авсан "Цагаан суврага”-ын ордоо ард түмэнд буцаагаад өг” гэсэн хариулт өглөө.
Харин түүний хариултад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ихэд эмзэглэн "тантай шүүхийн танхимд уулзана аа” гэмээн бухимдангүй хэлж харагдана лээ. Ийнхүү Ерөнхий сайд 30 гэр бүлийн эхний мэдээллийн мөрөөр шүүхийн танхимд очих "урилга” авлаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд 30 гэр бүлд багтаж байгаа гэдгээ илүүтэй "Цагаан суварга”-ын ордыг "төрд өг” гэдэг Ерөнхий сайдын үг жинхэнэ эзмэг газар нь хатгачих шиг боллоо. Гэхдээ үүнээс өмнө эрхэм гишүүн Н.Номтойбаяр та "Цагаан суварга"-ын ордын хуулийн дагуу авсан уу, гэх асуулт хариулт нэхэж байна. Хууль бусаар авсан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Үүнээс өмнө гишүүд чуулганы танхимд энэ тухай цухас мэдэгдэл хийдэг байсныг эргэн сануулах хэрэгтэй биз.
"Цагаан суварга”-ын ордыг яагаад төрд авах ёстой вэ?
- "Цагаан суварга”-ын зэс-молибдений баяжуулах үйлдвэр нь 1950-аад оноос эхлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн гэдгийг дахин тодотгоё!!! Энэ орд нь 240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй. Маш их баялаг, хөрөнгө. Гэвч энэ их баялагийг нэг л айл эзэмшинэ гэдэг хэтэрхий харамсал төрмөөр биш гэж үү!!!
Тэгэхээр Н.Номтойбаяр гишүүн ээ, танд уурлаж гомдож, шатаж гүйх эрх ч алга. Та гурван сая иргэнд хүртэх баялаг дээр ганцаараа эзэн суучхаад, хөлбөрч явна.
Г.Уянга УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын нэгдсэн чуулганаар "Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр "Цагаан суварга”-ын стратегийн ордоос Монголчууд бүгдээрээ хувь хишиг хүртэх ёстой. Бид ард түмэндээ шударга хандах ёстой. Энэ бол стратегийн орд. Монголын төрийг басамжилсан өнгө аястай хачирхалтай төсөл оруулж ирсэн. Номтойбаяр аа, миний дүү Цагаан суваргын ордын баялгийг чи ганцаараа, аавтайгаа идээд ч барахгүй” гэж байв. Та тухайн үед энэ үгийг сонссон ч сонсоогүй юм шиг аягалж байсан.

Танд болон танай гэр бүлд Ц.Нямдорж гишүүний хэлдгээр эмгэнэл илэрхийлье. Яг тан шиг 30 гэр бүлийн гайгаар Монголчууд ядуурлын зовлон дундуур туучиж байна.
Үнэндээ та бол төрд ард түмнийг төлөөлөх байтугай ч эрхгүй хүн. Ард түмний төлөө биш адгийн шуналаа гүйцэлдүүлэхээр Төрийн ордонд эдээ бээр шиг шигдсэн та зэсээр хооллож, зэс ууж байгаа юу? Ганцхан та болон таны гэр бүл стратегийн томоохон орд газар дээр эзэн суучхаад ард түмнээр ингэж тохуурхаж байгааг үйлдэл чинь харуусал төрүүлж байна. Танд болон танай гэр бүлд Ц.Нямдорж гишүүний хэлдгээр эмгэнэл илэрхийлье. Яг тан шиг 30 гэр бүлийн гайгаар Монголчууд ядуурлын зовлон дундуур туучиж байна.
"Цагаан суварга”-ын орд нь стратегийн орд учраас төрийн оролцоо шаардлагатай
Ерөнхий сайдын ""Цагаан суварга”-ын ордыг төрд өг” гэх шаардлагыг хоёр гараа өргөөд дэмжих хэрэгтэйг ард түмэндээ уриалмаар байна. УИХ-ын 2014 оны хаврын чуулганаар "Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэж, улмаар төрийн мэдлээс гаргаж, МАК компанийн 100 хувийн мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргаж байв. Харин энэ шийдвэр нь хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч шийдвэр МАК-ын талд гар. Ард түмний мэдэлд байх маш их баялгийг ганцхан айл эзэмших ёстой гэх шийдвэр гаргасан тухайн үеийн УИХ, УИХ-ын шийдвэрийг зөв хэмээн үзсэн Цэц харамсал төрүүлж байна. Тухайн үед эрх баригчдад бас эмгэнэл илэрхийлье. Та бүхэн ард түмнийхээ төлөө бус аав хүү хоёрыг насаар нь хооллоод барахгүй хөрөнгийг шийдэж өгөх кноп дарж суухдаа юу бодож байв. Төр мэдэлдээ авах учиртай стратегийн орд газар ганцхан компанийн мэдэлд өгөх "аймшигт” төлөвлөгөөг хэрэгжүүлэх тийзийг олгож суусан гишүүд эрүүл ухаантай байсанд ч эргэлзээ төрж байна.
Нэгэнт Ерөнхий сайд танд санал, шаардлага тавьсан. Иймээс Н.Номтойбаяр гишүүн ээ, та "Цагаан суварга”-ын ордыг төр өг. Үгүй бол танд зориулж төв талбайд зэсээр цутгасан хөшөө босгож өгье!!! Энэ бол таны эрээ цээргүй, эх захгүй шуналт нэгэн гэх тодотголтойгоор түүхэнд үлдэх хөшөө байх болно.
П.ГОО
Оллоо.мн