АРДЫН ЗАСГИЙН “АМЬЖИРГАА ЦАГААН” ЖДҮ

0

 

 АРДЫН ЗАСГИЙН “АМЬЖИРГАА ЦАГААН” ЖДҮ

"Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна...

Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.

Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна...”

Энэ бол Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийн Ерөнхий сайд болохдоо хэлсэн үг. Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө гэсэн үг л дээ. Тухайн үед түүнээс өөр Монгол Улсыг, Монголын ард түмнийг аврах аврагчгүй юм шиг санагдаж байлаа. Үгийнхээ төгсгөлд онцолсон шиг ард түмэн түүнд маш их итгэж, найдсан. Гэвч 12 сар улиран одож, өвөл, зун ээлжлэхийн хэрээр 30 дахь Ерөнхий сайдад итгэсэн ард түмний итгэл эвдэрч байв. Цаашилбал, түүний анх Ерөнхий сайд болохдоо үзүүлсэн рейтинг гэрлийн хурдаар уналаа. Яг одоо гудманд алхаж яваа жирийн 10 иргэнээс Ерөнхий сайдын тухай асуувал найм нь муу дүн тавина, барьсан ч алзахгүй.

Энэ нөхцөл байдлыг тэр дан ганц өөрөө бий болгоогүй. Түүнийг тойрон хүрээлэгчид бий болгосон гэхэд нэг их буруудахгүй. Мордохын хазгай гэгчээр Засгийн газраа бүрдүүлэхдээ л Сангийн сайдаар уул уурхайн наймаачинг оруулж ирж бөөн шуугиан дэгдээж байсан. Мөн намын ганц хуурай дүү нь хүчингийн хэрэгт орооцолдоод УИХ-ын гишүүнээсээ хүртэл татгалзсан нь түүнд итгэх ард түмний итгэл, амтагдсан их бярыг нь мохоож орхисон. Эцэс сүүлдээ Ардын тодотголтой, У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай Засгийн газрын, УИХ-ын гишүүдийн "АМЬЖИРГАА ЦАГААН” нь Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болж таарлаа. Зарим нэг учир мэдэх хүмүүс хоорондоо өмнөх засгаа тонгороход оруулсан хувь нэмрийг нь үнэлж гарын үсэг зурсан гишүүдээ намын дарга нь шагнасан тухай шивнэх болов. Хэрэв энэ яриа үнэний ортой бол одоогийн Ерөнхий сайд маань танхимаа аваад буухад хангалттай шалтгаан болно.

Нээрээ ч 950 саяас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан гишүүд өмнөх засгаа өөлж, баалж байсан нөхдүүд байгаа нь яах аргагүй анхаарал татна. УИХ-ын залуу гишүүдийн нэг Н.Учрал, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Г.Солтан, бөх гишүүн А.Сүхбат, давхар дээлтэй Б.Батзориг нарын нөхдүүд Ардын засгийн ачаар "АМЬЖИРГАА ЦАГААН”-ыхаа тэвшийг тэрбум тэрбум төгрөгөөр дүүргээд авлаа. Эдгээр гишүүн, сайдтай хариуцлага тооцох ёстой Ерөнхий сайд, намын дарга нь үүрэгдэж, шагнал маягаар олгуулсан бол бүр ч том хэрэг мандана. Цаашлаад 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын ялагдлын гол шалтгаан нь "АМЬЖИРГАА ЦАГААН”-аар амьдралаа залгуулсан гишүүдийн увайгүй энэ үйлдэл болж мэдэх юм.

Үг үйлдэл хоёр чинь нэг алхалгүй зөрөөд байхад ард түмэн яаж танд итгэх вэ дээ Ерөнхий сайд, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүх ээ... Ард түмэн таны толгойлсон Засгийн газраас хууль бус зүйл нэхэж, шаардаагүй. Танай Засгийн газрын гишүүд дотроосоо хууль бус зүйл хийж, таны толгойлдог намын нөхөд чинь хууль бус зүйл шаардаж, шахаж санаснаа хийж, сарвайснаа авч байна. Тэдгээр нөхөдтэйгөө хариуцлага тооцоорой, Ерөнхий сайд, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхээ...


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex