Иргэнийхээ халаасыг хуулиар далайлган “дээрэмдэх” төр

0

20170519092329-zorchiliin_huuli_nuur

Амьдралаас "тасарсан” амьгүй шийдвэрүүд

Дээрэмчин гэж хэнийг хэлдэг вэ?  Бусдын  өмч хөрөнгийг хүчээр болон айлган сүрдүүлж хувьдаа авах нэгнийг хэлдэг биз. Тэгвэл Монголын төр "дээрэмчин” төрхтэй болжээ. Ингэж хэлэхийн учир нь  УИХ-аас батлан гаргасан Зөрчлийн болон Эрүүгийн хуульд торгуулийн шийтгэл голлож, ингэхдээ хуучин хуульд байсан  иргэд хоорондын үл ялих төдий маргааны харилцааг эвлэрүүлэн  зохицуулж хуулиар хэрэгсэхгүй болгодог байсан зарчмыг халж бүх ямарч тохиолдолд торгууль оногдуулдаг болжээ.

Эрх баригчид шийдвэр гаргагчдын зүгээс олон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний хүрээнд дүрэм хууль тогтоомж, шийдвэр гаргах нь зүйн хэрэг ч гадаадын хөгжингүй улс орныг  дуурайсан,  шууд орчуулан буулгасан,  үндэсний уламжлал ёс заншлын агуулгыг тооцож үзээгүй, монгол  хүний сэтгэлгээний менталитыг тусгаагүй хууль журам нь нийгмийн амьдралыг зохицуулахаасаа илүү иргэдэд төвөг чирэгдэл учруулж эхэлжээ.

Ийм шийдвэрийн төрөлд юуны өмнө 2018 оны 11 сарын 01-нээс хэрэгжиж буй Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг дурьдаж болно.

Автомашин жолоодож байхдаа чихэвчээр гар утсаар ярих юмуу дуу сонсвол, хүүхдийн суудалд хүүхдээ суулгахгүй автомашинд зорчуулвал, хөгжмөө чанга дуугаргавал, явган зорчигч зам хөндлөн гарахдаа чихэвч сонсох юм бол торгуулахаар заасан байна. Үүнтэй холбогдуулан ганцхан жишээг дурьдахад, иргэн та хоёр хүүхдээ дагуулаад такси бариж зорчих хэрэгтэй болоход тухайн такси хүүхдийн суудалгүй бол таныг авч хөдөлгөөнд оролцох ёсгүй, эсвэл нэг хүүхдийн суудалтай бол та нэг хүүхэдтэйгээ суух ёстой болно. Энэ мэтээр  замын хөдөлгөөний шинэ дүрмээс үүдэлтэй ойлгомжгүй, хэрэгжихэд бэрхшээлтэй нөхцөл байдал амьдралд  үүсээд байна. За энэ ч дүүрсэн хэрэг, Замын хөдөлгөөний шинэ дүрмээ барьж хөдөлгөөнд соёлтой оролцьё гэж бодьё.

Тэгтэл ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ гэж бас нэг иргэний амьдралаас тасарсан, хол хөндий  хууль байна.

Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн хуулийн 5.1-д заажээ. Үнэндээ эхлээд иргэдийн хээ ухамсар соёлыг төлөвшүүлээгүй байж, үгүй ядаж гудамж талбайдаа ойр орхон хогийн цэг, нийтийн бие засах газар бариагүй байж ийм зөрчил гаргасан хүмүүсийг  10 мянган төгрөгөөр тус тус торгох юм байна л даа. Энэ хуулийг хэрэгжүүлнэ гэвэл авто замаар  зорчихдоо татсан тамхиныхаа ишийг цонхоороо хээв нэг хаяж байгаа жолооч бүр, гудамжаар алхаж байхдаа тамхи татсан иргэн  бүр торгуулах ёстой болно. Мөн хуулийн 5.5-д зааснаар Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун мянган төгрөгөөр  торгоно. Иргэн та гэр орондоо найзуудаа уриад шөнө оройдоо жаахан дуулах төдийд хажуу айл гомдол гаргахад та бусдын амар тайванг алдагдуулсан зөрчил гаргагчаар тооцогдон  100 мянган төгрөгөөр торгуулна.

Хуулийн 6.20-д  хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан,  хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн бол 50 мянган төгрөгөөр  торгоно гэжээ.  Гэтэл үнэн хэрэгтээ эрхэлсэн ажилгүй, гэр орон, идэх хоол, өмсөх хувцас ч үгүй атлаа үр хүүхдээ дагуулаад энд тэнд хоног төөрүүлээд явж байгаа иргэдийг яах вэ, хүүхдээ асарч чадаагүй гээд тэдэнд торгууль ноогдуулах уу. Төр иргэнээ ажлын байр, ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж чадаагүй байж торгохыг урьдал болгох нь зөв үү?

Зөрчлийн хуулийн 6.20.3.9-д "Хүүхдийн бие махбодод халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ. Энэ хууль ёсоор та  хүүхдээ ширүүн загнахад, хонго руу нь алгадахад,  монгол гэртээ хүүхдүүдийнхээ дэргэд нэг шил архи  бусадтай хувааж уухад 300 мянган төгрөгөөр торгуулах зөрчил гаргаж байгаа хэрэг юм.

Хуулийн 6.21-т Гүтгэх зөрчил буюу Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр гэсэн заалт бий. Үнэндээ энэ заалт сэтгүүлчдийг зоригийг мохоох, тэдэнд эрүүгийн бус аргаар  эдийн засгийн дарамт учруулах гэсэн улс төрчдийн заль мэх байсан гэдэг нь өдгөө улам бүр тодорхой боллоо. Шийдвэр гаргагчдыг шүүмжилсний төлөө, тэдний хууль бус үйл ажиллагааг баримттайгаар олон нийтэд мэдээлсний төлөө сэтгүүлчид энэ заалтаар торгуулахдаа тулаад байна.

Зөрчлийн хуулийн 11.19 .6-д Татвар төлөгч хүн, хуулийн этгээд  хууль тогтоомжид заасан тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Тэгвэл нягтлан бодогч хөлслөж ажлуулах чадваргүй, санхүүгийн боломжгүйн улмаас Х тайлангаа  хугацаандаа гаргаж өгөөгүй аж ахуйн нэгжүүдийг 1.5 сая төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Ийм аж ахуйн нэгжүүдэд  торгуульд төлөх ямар  мөнгө байх вэ. Хууль энэ заалт нь эргээд хууль сахиулагчид, татвар санхүүгийн газрын байцаагчдлыг  авлигадах, арав таван төгрөгөөр аргалах нөхцлийг бий болгож байна.

Энэ мэтээр зөрчлийн хуультай холбоотой "ЗӨРЧИЛТЭЙ”, амьдралаас хол хөндий олон заалтууд байгааг дурьдаж болно.

Зөрчлийн хуулийг Цагдаагийн байгууллага,  ажилтнууд сахиулан хэрэгжүүлэх ёстой. Тэр дагуу тэд хуульд заасан ажлаа хийх ёстой, хийж ч байгаа. Харамсалтай нь хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа тэдний энэ үйлдлээс болж иргэдийн зүгээс  цагдааг, хууль сахиулагчийг  буруутгах, иргэд цагдаа хоёрын дунд үл ойлголцол бий болох нөхцөл бүрдэж байгаа нь шийдвэр гаргагчидад хамаагүй бололтой.

Эдгээр нөхцөл байдлын улмаас,  иргэний амьдралаас хол тасарчихсан, мөнгө төгрөгөөр торгууль оногдуулахыг урьтал болгочихсон  Зөрчлийн хуулиа эргэж хараач УИХ-ын эрхэм гишүүдээ. Иргэдээс татвар авах, торгууль тавьж  улсын төсвөө бүрдүүлэх атлаа та нөхдүүд өөрсдийн ойр дотнынхоо хүмүүст ЖДҮ-ийн зээл нэрээр төсвийн мөнгийг хэдэн арван тэрбумаар нь олгох нь байж болох ариун явдал уу.

Дараагийн удаад бид  иргэдийн хэвийн амьдралд саад болж,  улс орноороо "ялтан улс”  болоход чиглэсэн Эрүүгийн хуулийн тухай мэдээлэх болно.

А.Галт

Ugluu.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex