Есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх Замын хөдөлгөөний дүрмийн заалтууд

1032

 

Японд 1970-аад онд зам тээврийн осол маш их гардаг байсан бөгөөд торгуулийн хэмжээг өсгөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 ам.доллараар торгох болсноор ослын тоо 80 хувиар буурсан туршлага байдаг юм байна.

 

Манай улсад зам тээврийн ослоор жилд 500 орчим хүн хорвоог орхидог гэсэн харамсалтай тоо баримт бий. Үүний 10 орчим хувь нь хүүхэд, багачууд.

 

Үүнийг хазаарлах зорилгоор УИХ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж баталлаа. Шинэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

 

Ингээд хуульд оруулсан шинэ заалтуудаас хураангуйлан хүргэж байна.

 

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
 

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу эрхээ хасуулсан этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр /192 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
 

-Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

-Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /384 мянгаас 768 мянган төгрөгөөр/ торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ.
 

-Давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.
 

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
 

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

-Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсхүл дугаараа буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

-Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /384 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

-Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр /960 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.


-Ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

-Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан /Түргэний, галын, аврах албаны, цагдаагийн албаны гэх мэт/ тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянган 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.

-Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх төгрөгөөр /96 мянган төгрөгөөр/ торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ.

-Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.
 

-Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр /19 мянга 200 төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ.
 

-Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр /48 мянган төгрөгөөр/ торгох шийтгэл хүлээлгэнэ... гэсэн заалтууд тус тус шинээр нэмэгдэн оржээ.


Жолооч танд амжилт хүсье. Дүрмээ мөрдөөд явбал Танд болон бусдад амар хөнгөхөн байх болно.

 


 

Үүнээс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих боломж бүрджээ. Мөн эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар тусгасан гээд иргэн рүүгээ хандсан олон чухал заалт орсон байгаа юм.

 

Зам тээврийн зөрчил гаргасан этгээдэд оноодог шийтгэлийн хэмжээ бага, хөнгөн ял оноодог нь энэ чиглэлийн осол, хэрэг зөрчил буурахгүй байх шалтгаан хэмээн уг хуулийг боловсруулсан ажлын хэсэг үзжээ. Тиймээс жолооны ард гар утас хэрэглэхтэй холбоотой заалтыг хуульд мөн тусгаж өгчээ. Машин барьж байгаа хэр нь гар утсаараа ярих, олон нийтийн сүлжээнд нэвтрэх явдал түгээмэл байдаг учир ард иргэдийн аюулгүй байдлын үүднээс ийм зөрчил гаргавал торгохоор тусгасан байна. Түүнчлэн шинэ хуулиар хамгаалалтын бүс хэрэглээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх аж.

 

Дашрамд, 1996 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинээр батлан, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зохицуулалт, үзэл санаа, агуулга, хамрах хүрээ нь улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, олон улсын жишигт нийцэхээргүй хуучирсан байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1032 сэтгэгдэл
:

funko pop star wars rogue one imperial death trooper http://www.th855.com/waynecity_osteen/knurling-textured-tie-clip vintage style silver crescent moon necklace steampunk drama gravity falls mysteries bill wheel time gems pendant necklace in http://www.th855.com/winterpark_similk/roulette-wheel-cufflinks-jacob-co.-timepi
eces-fine easy to diy place charms on a chain attach to bag. easier http://www.th855.com/world_arrowhead/classic-silver-tone-pantone-color-stripe-ro
und-blue-cuff-links-1176 ivy green pocket square with large lemon yellow dots http://www.3arefni.com/aguilita_acres/vintage-wedding-costume-jewelry-pearl-drop
-screw-back-earrings-classic-pearl-earrings-swinging-pearl-ball-vintage-earrings

cremation jewelry white drip cross heart urn necklace memorial ash keepsake pendant with gift bag funnel and chain http://www.mimibrownblog.com/warroad_parmelee/cremation-jewelry-white-drip-cross
-heart-urn-necklace-memorial-ash-keepsake-pendant-with-gift-bag-funnel-and-chain

:

http://www.z-tripper.com/nylon/d%c3%a9tails-sur-hommes-nike-md-runner-2-eng-mail
le-noir-gris-fonc%c3%a9-916774-002-basketsd茅tails sur hommes nike md runner 2 eng maille noir gris fonc茅 916774 002 baskets
new balance ml373 chaussures marron rouge dans le shop weare http://www.datsumo-news.com/say/new-balance-ml373-chaussures-marron-rouge-dans-l
e-shop-weare

http://www.backpageng.com/sunray/sweat-col-montant-juventus-vert-2018-19-surswea
t col montant juventus vert 2018 19 sur
herschel backpackpa daypack in strawberry icewashed pink canvasfestival http://www.ontariofooseballleague.com/images/herschel-backpackpa-daypack-in-stra
wberry-icewashed-pink-canvasfestival

:

http://www.mlkbx.com/poem/guess-sawyer-satchel-stone-official-siteguess sawyer satchel stone official site
chuck taylor all star backpack seasonal colours http://www.bekasijakartanews.com/mother/chuck-taylor-all-star-backpack-seasonal-
colours


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex