Алслагдмал арлын оршин суугчдад бараа бүтээгдэхүүнийг дроноор хүргэнэ
Канадын Онтариа мужаас хойд зүгт байрладаг "Moose Factory” арлын оршин суугчид ирэх оноос эхлэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дроноор хүргүүлэн авах боломжтой болсон байна.
Эх газрын Мусони суурингаас хоол хүнс, эм тариа болон шуудан зэргийг хүргэх тухай 2.5 сая канад.долларын гэрээг гэрээг арлын удирдлагууд дрон хүргэлтийн компанитай байгуулсан нь энэ ажээ.
"Moose Factory” аралд зуны улиралд завиар, өвлийн улиралд мөсөн замаар хүрдэг бөгөөд зарим тохиолдолд нисдэг тэргээр хүрч очдог байсан юм. Аралд дрон хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр бүтэн жилийн турш ажилласан бөгөөд ирэх оны хавраас эхлэн уг үйлчилгээ нэвтрэхээр болжээ.
Дронууд дээд тал нь таван килограм ачааг даах хүчин чадалтай бөгөөд "Мус” голын дээгүүр 10 минут аялж, хамгийн ойрын сууринд бараа бүтээгдэхүүнийг хүргэх ажээ.