Финландад шар хантаазатнуудын жагсаал цуглаан болно
Финландын нийгмийн идэвхтнүүд Мароккод батлагдсан Цагаачлалын асуудлаархи олон улсын гэрээг эсэргүүцсэн жагсаал цуглааныг энэ сарын 17-нд хийхээр төлөвлөж байна. Энэ тухай "Talouselama” сонин мэдээлэв.
Жагсаал цуглааныг зохион байгуулагч Понтус Седербломын мэдэгдсэнээр, жагсаалд оролцохдоо хүмүүс шар хантааз өмссөн байх аж. "Францад болсон жагсаал цуглаантай холбоотойгоор шар хантаазнуудыг ашиглах нь түгээмэл болжээ. Францад болсон жагсаал цуглаанаас ялгаатай нь Финландчууд тайван жагсаал цуглаан хийнэ. Тус жагсаал цуглаанд Финландын өнөөгийн цагаачлалын бодлогыг шүүмжилдэг "Зөв финландчууд” сөрөг хүчний намын төлөөлөгчид оролцож магадгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
Цагаачлалын асуудлаархи олон улсын гэрээг өнгөрсөн даваа гарагт 150 гаруй улсын төлөөлөгчид баталжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.