Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Македонд болжээ
Македонд өнгөрсөн ням гарагийн орой болсон үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн өргөн хүрээтэй жагсаал цуглаанд хэдэн мянган хүн оролцжээ. "ТАСС” агентлагийн мэдээлснээр, цаг агаарын нөхцөл байдал таагүй байсан хэдий ч Македонийн далбааг барьсан жагсаал цуглаанд оролцогчид парламентын байрны өмнө цугларсан байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үйл явцыг зогсоох, Македон, Грекийн хооронд байгуулсан Преспанийн хэлэлцээрийг хүчингүй болгох, улс төрийн дотоод эрх зүй болон олон улсын эрх зүйг хүндэтгэх, Бүгд Найрамдах Македон улсын нэрийг хамгаалах, парламентыг тараах, парламентын ээлжит бус сонгууль явуулах зэрэг шаардлагыг жагсаал цуглаанд оролцогчид засгийн газарт хандан тавьсан байна.
Үндсэн хуульд оруулахаар завдаж буй нэмэлт өөрчлөлтүүд нь "Бүгд Найрамдах Македон Улс” нэрийг "Бүгд Найрамдах Умард Македон Улс” болгож өөрчлөхийг заажээ.
Македон улсын албан ёсны шинэ нэрийн тухай гэрээнд хоёр орныГадаад хэргийн сайд нарзургадугаар сарын 17-нд Преспа арлын эрэгт гарын үсэг зурсан юм. Уг гэрээнд Балканы хойгт оршдог тус улсыг "Бүгд Найрамдах Умард Македон Улс” гэж нэрлэхээр заасан байна. Энэ гэрээ нь олон жил үргэлжилсэн маргааныгшийдвэрлээдзогсохгүй тус улсад НАТО болон Европын Холбоонд элсэх замыг нээж өгөх юм.
Сэтгэгдэл байхгүй байна.