Боловсролын яамны “Тэргүүн хатагтай “багачуудын тоглоомын талбайг булаасан нь …

0

Боловсролын яамны “Тэргүүн хатагтай “багачуудын тоглоомын талбайг булаасан нь …

- Хотын үе үеийн Засаг дарга нар хүүхдэд ҮГҮЙ, Б.Баярсайханд ЗА гэдгийн учир-

Төрийн өндөр албан тушаалтнууд өнөөдөр өөр бусдын төлөө бус өөрсдийнхөө өчүүхэн зорилгын төлөө ажиллаж амьдарч байна. Хойч ирээдүйнхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг гэсэн хоосон багны цаана хомхой сэтгэл, шунаг сэтгэл нуугддаг бололтой. Үүний нэг илрэл, түүнийг баталж яваа хүн бол БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан.

Тэрбээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны 50 мянгатын 15, 17 байрны хойно, 40 мянгатын 12, 13 дугаар байрны урд " ОК” төвийн зүүн талд байршилтай нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайг өөрийн эзэмшилд оруулахаар олон жилийн өмнөөс санаархаж яваа ажээ. Баримт сөхвөл, анх тус газрыг Б.Баярсайхан өөрийн болгоход нь тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тусалсан гэдэг. Ингэхдээ Хотын дарга Г.Мөнхбаярын 2009 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 83 тоот захирамжаар " Тавин мянгат” СӨХ-ны орчны газрыг таван жилийн хугацаатайгаар захирамжилсан байна.

Өөрийн болгохоор зэхэж буй хэсэг

 

Ийнхүү захирамжлахдаа Хотын дарга Г.Мөнхбаяр газрын тодорхой хэсгийг Б.Баярсайханд эзэмшүүлэхээр 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 582 тоот захирамжийг давхардуулан гаргажээ. Энэхүү хууль бус захирамжийг Хотын захирагч С.Батболд 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн А\463 тоот захирамжаар хугацааг нь сунгасан байна. Харин энэ асуудлыг тус байрны оршин суугчид эсэргүүцэж, өөрсдийн төлөөлөл болсон " Мянгат СӨХ”-өөрөө дамжуулан Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шаардлага хүргүүлжээ.

Ингэснээр Хотын захирагч С.Батболд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А\1002 тоот захирамж гаргаж иргэд оршин суугчдын талд шийдвэрлэж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Хотын дарга өөрийн сунгасан захирамжаа зургаан сарын дараа цуцалсан гэсэн үг.

Тус хорооны СӨХ-өөс Хотын дарга С.Батболдод илгээсэн албан бичиг

Харамсалтай нь энэ бүхнийг хууль бус шийдвэр хэмээн үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Баярсайхан хандаад байгаа аж. Уг нь бол иргэдийн амьдрах эрхэнд халдсан энэ асуудал шүүхийн гэлтгүй шийдвэрээр шийдэгдэх байсан ч Б.Баярсайхан хүлээн зөвшөөрөөгүйн улмаас газрын маргаан үргэлжлээд байгаа аж. Хотын төвийн А зэрэглэлд багтдаг тус газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 291 дүгээр захирамжаар орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт 100 м2 талбайг эзэмшүүлсэн байна.

Тодруулбал, тус газар нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын эзэмшлийнх байсан бөгөөд 2007 оны 326 дугаар захирамжаар иргэн Б.Баярсайханд зориулалтыг нь өөрчилж, хувь хүнд үйлчилгээний зориулалтаар 64м2 талбайг хууль зөрчиж олгосноос үүдэлтэй юм. Ингээд зогсохгүй дөрвөн жилийн дараа Нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжаар Б.Баярсайханд мөн л зориулалтыг нь өөрчилж үйлчилгээ, орон сууцны зориулалт болгосон бөгөөд 456м2 талбай болгон нэмэгдүүлж хууль зөрчиж эзэмшүүлсэн байна.

Тус газрын кадастарын зураг

Нийтийн орон сууцны зориулалтын газрыг ийнхүү сөөм сөөмөөр, сэм сэмхэнээр завших эрх Б.Баярсайханд хэн, хэн олгов. Цаашлаад хүүхдийн зориулалтын тоглоомыг тохиж янзлуулахад Б.Баярсайхан энэ ажилд зориудаар саад хийсэн тохиолдолд ч гарчээ. Тодруулбал, 2017 онд Чингэлтэй дүүргийн хөрөнгөөр тус хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах шийдвэр гарч, тендерт шалгарсан "Зорь Бүтээ” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ний өдрөөс гүйцэтгэлийн ажлыг эхлүүлсэн байна.

Гэтэл тохижилтын гүйцэтгэл эхлэхтэй зэрэгцээд " ОК” төвийн эзэн гэх Б.Баярсайхан тоглоомын талбайн тодорхой хэсгийг өөрийн эзэмшил гээд ажлын зургийн хийх тохижилтын ажилд санаатайгаар саад учруулсан талаар оршин суугчид ярьж байна. Бүхэл бүтэн төрийн байгууллагын үйл ажиллагааг зогсоож чаддаг, нийтийн эзэмшлийн тэр дундаа хүүхдийн тоглоомын талбайг минийх гээд хэвтээд өгдөг, Хотын үе үеийн Засаг дарга нар түүнд толгой бөхийж захирамж гаргаад байдаг энэ хүнд үйлчлэх хууль хяналтын байгууллага гэж байна уу.

Олон жилийн туршид "А” зэрэглэлийн байршилд өөрийн орд харшаа барьчихаад дахиад хүүхдийн тоглоомын талбайг үргэлжлүүлж авахаар санаархаж байгаа БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Б.Баярсайханд ямар арга хэмжээ авах вэ Ерөнхий сайд аа. Эмэгтэй хүний хайрлах энэрэх сэтгэлгүй, бусдын хүүхдийн амьдрах эрхэнд халдахдаа эрх мэдэлтнүүдийг бамбай болгон ашигладаг энэ хүнд боловсролын салбарт ажиллах эрх нь нээлттэй юү.

Түүний хууль бус үйл ажиллагааны талаар бичихээр миний талаар хэн бичүүлж байгааг мэдэж байна хэмээн олон нийтийн сүлжээгээр иргэдэд буруу ойлголт өгдөг, хүүхдийн талбайгаа авья гэсэн оршин суугчдыг шүүхээр далайлгадаг нэг л тийм ер бусын эрх мэдэлтэн гарсан байна шүү. Энгийн иргэн Доржид хашааны сөөм газар олддоггүй энэ цаг үед эрх мэдэл, албан тушаал, танил талаараар Хотын төвийн "А” зэрэглэлийн газрыг хашаалж дураараа дургиж байгаа Төрийн нарийн бичгийн даргыг АТГ нэгэнт шалгах цаг нь болжээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: ERENNEWS.MN


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex