Чүдэнзний хатагтайн шунал буюу хүүхдийн талбайн хумсалал
Жилээс жилд зах, замбараагүй барилга баригдахын хэрээр хүүхэд багачуудын тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газар хомосдсоор байгаа нь нууц биш юм. Төрийн өндөр албан тушаалтнууд нэг, нэгэнтэйгээ тохиролцож түмэн олны төлөө биш амин хувийн ашигаа хамгийн түрүүнд тавин иргэдийг хохироосоор байна. Түүний нэгэн тод жишээ нь төрсөн дүү Холливүүд Б.Амарсайхны цагаа олж шүдэнз зурсаны дүнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудалд заларсан Б.Баярсайхан гэгч эмэгтэйн шунал юм.
Тэрбээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны 50 мянгатын 15, 17 байрны хойно, 40 мянгатын 12, 13 дугаар байрны урд " ОК” төвийн зүүн талд байршилтай нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайг өөрийн эзэмшилд оруулахаар олон жилийн өмнөөс санаархаж явсаныг зарим эх сурвалжууд дурьдаж байна. Баримт сөхвөл анх тус газрыг Б.Баярсайхан өөрийн болгоход нь тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тусалсан гэдэг. Ингэхдээ Хотын дарга Г.Мөнхбаярын 2009 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 83 тоот захирамжаар " Тавин мянгат” СӨХ-ны орчны газрыг таван жилийн хугацаатайгаар захирамжилсан байна. Тус захирамжиндаа Хотын дарга Г.Мөнхбаяр газрын тодорхой хэсгийг Б.Баярсайханд эзэмшүүлэхээр 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 582 тоот захирамжийг давхардуулан гаргажээ. Энэхүү хууль бус захирамжийг Хотын захирагч С.Батболд 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн А\463 тоот захирамжаар хугацааг нь сунгасан байна. Харин энэ асуудлыг тус байрны оршин суугчид эсэргүүцэж, өөрсдийн төлөөлөл болсон " Мянгат СӨХ”-өөрөө дамжуулан Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шаардлага хүргүүлсэн байдаг.
Үүний хариуд С.Батболд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А\1002 тоот захирамж гаргаж иргэд оршин суугчдын талд шийдвэрлэж өгсөн байна.
Гэвч харамсалтай нь энэ бүхнийг хууль бус шийдвэр хэмээн үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Баярсайхан хандаад байгаа аж. Уг нь бол иргэдийн амьдрах эрхэнд халдсан энэ асуудал шүүхийн гэлтгүй шийдвэрээр шийдэгдэх байсан ч Б.Баярсайхан хүлээн зөвшөөрөөгүйн улмаас газрын маргаан үргэлжлээд байгаа аж. Хотын төвийн А зэрэглэлд багтдаг тус газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 291 дүгээр захирамжаар орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт 100 м2 талбайг эзэмшүүлсэн байна.
Жилээс жилд зах, замбараагүй барилга баригдахын хэрээр хүүхэд багачуудын тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн газар хомосдсоор байгаа нь нууц биш юм. Төрийн өндөр албан тушаалтнууд нэг, нэгэнтэйгээ тохиролцож түмэн олны төлөө биш амин хувийн ашигаа хамгийн түрүүнд тавин иргэдийг хохироосоор байна. Түүний нэгэн тод жишээ нь төрсөн дүү Холливүүд Б.Амарсайхны цагаа олж шүдэнз зурсаны дүнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудалд заларсан Б.Баярсайхан гэгч эмэгтэйн шунал юм.
Тэрбээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны 50 мянгатын 15, 17 байрны хойно, 40 мянгатын 12, 13 дугаар байрны урд " ОК” төвийн зүүн талд байршилтай нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайг өөрийн эзэмшилд оруулахаар олон жилийн өмнөөс санаархаж явсаныг зарим эх сурвалжууд дуоьдаж байна. Баримт сөхвөл анх тус газрыг Б.Баярсайхан өөрийн болгоход нь тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тусалсан гэдэг. Ингэхдээ Хотын дарга Г.Мөнхбаярын 2009 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 83 тоот захирамжаар " Тавин мянгат” СӨХ-ны орчны газрыг таван жилийн хугацаатайгаар захирамжилсан байна. Тус захирамжиндаа Хотын дарга Г.Мөнхбаяр газрын тодорхой хэсгийг Б.Баярсайханд эзэмшүүлэхээр 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 582 тоот захирамжийг давхардуулан гаргажээ. Энэхүү хууль бус захирамжийг Хотын захирагч С.Батболд 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн А\463 тоот захирамжаар хугацааг нь сунгасан байна. Харин энэ асуудлыг тус байрны оршин суугчид эсэргүүцэж, өөрсдийн төлөөлөл болсон " Мянгат СӨХ”-өөрөө дамжуулан Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шаардлага хүргүүлсэн байдаг.
Үүний хариуд С.Батболд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А\1002 тоот захирамж гаргаж иргэд оршин суугчдын талд шийдвэрлэж өгсөн байна.
Гэвч харамсалтай нь энэ бүхнийг хууль бус шийдвэр хэмээн үзээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Баярсайхан хандаад байгаа аж. Уг нь бол иргэдийн амьдрах эрхэнд халдсан энэ асуудал шүүхийн гэлтгүй шийдвэрээр шийдэгдэх байсан ч Б.Баярсайхан хүлээн зөвшөөрөөгүйн улмаас газрын маргаан үргэлжлээд байгаа аж. Хотын төвийн А зэрэглэлд багтдаг тус газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 291 дүгээр захирамжаар орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт 100 м2 талбайг эзэмшүүлсэн байна.
Тодруулбал, тус газар нь Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын эзэмшлийнх байсан бөгөөд 2007 оны 326 дугаар захирамжаар иргэн Б.Баярсайханд зориулалтыг нь өөрчилж, хувь хүнд үйлчилгээний зориулалтаар 64м2 талбайг хууль зөрчиж олгосноос үүдэлтэй юм. Ингээд зогсохгүй дөрвөн жилийн дараа Нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжаар Б.Баярсайханд мөн л зориулалтыг нь өөрчилж үйлчилгээ, орон сууцны зориулалт болгосон бөгөөд 456м2 талбай болгон нэмэгдүүлж хууль зөрчиж эзэмшүүлсэн байна.
Ийн өмнө нь телевизийн салбарт ажиллаж байснаас өөр ажлын туршлагагүй нэгэн эмэгтэй төрсөн дүүгийнхээ PR ажил буюу зурсан чүдэнзний гэрэлд төрийн өндөр сэнтийд залараад ийн цадиггүй зан гаргах нь ямар учиртай вэ. Юуны тул үе, үеийн нийслэлийн засаг дарга нар иргэдийн төлөө бус хэн нэгний төлөө шийдвэр гаргаж иргэнд хөлөө эргэтэл гүйгээд олддоггүй газар нэгэн эрх мэдэлтэнд хотын А зэрэглэлд тэр бүү хэл хүүхдийн талбайн газар олдоод байна вэ. Үүнийг АТГ шалгах цаг нь болжээ. Иргэд бухимдалтай байна!!!!
https://paparatsi.mn/n30
Тус маргаан болж байгаа буюу Б.Баярсайхны санаархаж буй газрын хэсэг
Су.Батболдод бичсэн албан бичиг
Тус газрын кадастрын зураг