Шагнал гардуулах үеэр хиймэл үс нь шатжээ
"Африкийн гоо бүсгүй -2018” тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр тус тэмцээний ялагч Доркас Касиндегийн хиймэл үс нь шатсан тухай Нигерийн "Daily Post" сонин мэдээлсэн байна.
Нигерийн Калабар хотод болсон гоо бүсгүйн тэмцээнд 24 настай Доркас Касинде Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсыг төлөөлөн оролцож, тус тэмцээний ялагчаар тодорчээ.
Ялагч бүсгүйд шагнал гардуулах ёслолын үеэр үс нь шатаж байгааг Касинде өөрөө ч эхлээд анзаараагүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна.