ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ 3 САЯ ТӨГРӨГӨӨР НУГАС ХУДАЛДАН АВЧ ХӨРӨНГӨӨ ГАЙХУУЛЛАА
2018-12-29-нд Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрынхан шинэ жилээ тэмдэглэх үеэрээ шарсан нугасны дуудага худалдаа зохион байгуулсан байна.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батжаргал 2 сая 800 мянган төгрөгөөр нугасыг авахаар сайрхасан ч, аймгийн засаг дарга Гансэлэм түүнээс илүү хөрөнгөтэйгөө батлахаар мэрийж нугасыг 3 сая төгрөгөөр худалдан авлаа. Мөн тэрээр баярын үеэр 1 сая төгрөгийг хувиасаа гаргаж сугалаанд хандивлажээ.
Төсвөөс цалинждаг аймгийн удирдлагууд төрийн албан хаагчийн 4-5 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөөр зөвхөн ганц нугас худалдан авахаар ийнхүү өрсөлдөж, бэл бэнчингээ гайхуулж байна. Иргэдийн татвараар цалинждаг энэ эрхэмүүд нэг үдэш идэх нугасыг 2-3 сая төгрөөр худалдан автлаа яаж хөлжсөн болохыг шалгах цаг болжээ.
www.govialtai.mn