Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал осолд орж жолооч нь нас баржээ
Зам тээврийн осол гарч, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын сууж явсан машин осолдож, жолооч нь нас баржээ.
Одоогоор Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг Даргын Тамгын Газрын ажилтан нарын биеийн байдал хүнд эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Ослын шалтгааныг тодруулахаар аймгийн замын цагдаагийн албан хаагчид ажиллаж байна.