МУИС-ийн 9 хөтөлбөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа

0

 

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүдэд гэрчилгээ гардуулах арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэ өдөр МУИС-ийн Биологи, Биотехнологи, Газар зүй, Газар зохион байгуулалт, Геологи, Математик, Физик, Экологи, Компьютерийн сүлжээ хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэн гэрчилгээгээ гардан авсан юм.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй "Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд дээрх 9 хөтөлбөрөөс гадна Мэдээллийн технологи болон Электроникийн хөтөлбөрүүд 2018 онд үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдэж уг үйл ажиллагаа 100 хувийн амжилттай хэрэгжлээ. Үүнээс гадна уг төслийн хүрээнд болон МУИС-ийн дотоод санхүүжилтээр Мэдээллийн технологи, Програм хангамж, Хими хөтөлбөрүүд олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн билээ.

МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний хэмжээнд, шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрүүдийн 50 хувийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд магадлан итгэмжлэлийн мастер төлөвлөгөө гарган шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Ийнхүү 2018 онд 3 хөтөлбөр олон улсын хэмжээнд, 11 хөтөлбөр дотоодод магадлан итгэмжлэгдсэнээр дээрх зорилтод хүрэх том алхам хийгдлээ. Сургалтын хөтөлбөрөө амжилттай магадлуулсан нийт тэнхимийн эрдэмтэн багш, мэргэжилтэн, ажилтнууддаа баяр хүргэе.

МУИС, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.