Малаа барах уу эсвэл Хятад ченж нараа хазаарлах уу ЕРӨНХИЙ САЙД АА
Жаран сая малтай хэмээн бардамнах дуртай. Энэ тоог жил дараалан л гаргаж ирээд л мал өсөж байгаагаа гайхуулдаг. Засгийн газраас авахуулаад л Хөдөө аж ахуйн сайд нь мал тооллогын дараах хэдэн өдөр зурагт, хэвлэлээр өөрөө үржүүлсэн мэт бахадан сайрхдаг.
Гэвч ард түмэн өдий хүртэл бусдын хараанд байх нь өрөвдөлтэй. Учир нь гадны, гадны ч гэж дээ Хятадын хэдэн ченж нарын гарт баригдсан панз наймаа нэртэй шулаа монголыг туйлдуулж байна.
Сүүлийн жил махны экспорт гэдэг нэрийдлээр махаа Хятадын ченж нарт алдчихлаа. Энэ тухай "Хүчит шонхор”-ын махны худалдаачид ам булаалдан ярьж гомдоллож сууна. Арга ч үгүй биздээ төрөөс ямар ч хяналтгүй байгаагийн гор нь тэр.
Махны хомсдолд орох шалтгаан нь ердөө л Хятадууд гэдгийг хүн бүр хэлж байна. Хөдөө орон нутгаар хятад ченжүүд явж мал, мах худалдаж авдаг төдийгүй хотод орж ирсэн малыг Эмээлт зах дээрээс өндөр үнээр авч дардаг гэсэн яриа ч байна. Ийнхүү зохиомол хомсдолд оруулж байгаа гэх. Ерөнхийдөө өөрсдийн баялагийг эх нутагтаа хятад улсын ченж нарын гарт атгуулчихсан хэрэг
Өнгөрсөн 2017 оны сүүлээр монгол адууг том том ачааны машинаар зөөж нүдэнд нь нулимстай хилийн чанад руу гаргаж байсныг санаж байна. Тухайн үед ерөнхий сайд У.Хүрэлсүх монгол малыг амьдаар нь гаргахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Нэгэнтээ З.Дорж гуай "ХЭЛ, ХИЛ, МАЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД ХЭН БАЯН МОНГОЛ БАЯН” хэмээн уулга алдаж байсан.
Гэтэл өнөөдөр монгол малын маханд шунасан хэдэн хятадын аргад унасан засгийн газар, амьд биш бол хамаагүй гэх шиг малынхаа буянг мартав уу. Энэ мэтээр төрөөс хяналтгүй хийх үйлдэл шийдвэрүүдээс болж монгол малаа барах уу, эсвэл Хятад ченж нараа хазаарлах уу ЕРӨНХИЙ САЙД АА!!!
Ч.Мөнхбат
BOLOD.MN