Г.Сэрээнэндоржийн нууц гэрээ ил боллоо
Газар хэлтсийн дарга нар нь хамтын ажиллагаанаас хувь хүртдэг зэргээр гоочилж байв. Түүнчлэн Төмөр замын дарга Г.Сэрээнэндоржтой ч холбоотой таагүй мэдээлэл цацагдах болсон. Гэтэл Г.Сэрээнэндоржийн нэгэн нууц гэрээ ил болжээ.
Учир нь "Жаст” групп нь Төмөр зам болон МИАТ-д шатахуун нийлүүлдэг байсан. Тиймээс Г.Сэрээнэндорж, "Жаст”-ын Г.Батхүүтай нууц гэрээ байгуулж, баталгаа гаргаж өгсөн нь цахим ертөнцөд дэлгэгдлээ. Тодруулбал, Г.Сэрээнэндорж дарга "Жаст” групптэй нууц гэрээ байгуулж, ОХУ, "Роснефть”-д баталгаа гаргаж өгсөн байна. Энэхүү гэрээ нь орос хэл дээр 2012 оны арваннэгдүгээр сард хийгдсэн аж. Монголын хөрөнгөлөгт тооцогдох Төмөр зам хэмээх айлыг удирдах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Уг нь түүний халах солих тухай ярьж үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаад "совет” хуралдаж албан тушаалыг нь жинхэлж, бүрэн эрхийг нь өгсөн. Гэтэл Г.Сэрээнэндорж яг энэ үеэр ийм л нууц гэрээ байгуулж явжээ.
Мөн үеэр төмөр замчид "Ухаа худаг- Гашуунсухайт” хооронд тавьж буй төмөр замын ажлыг анх Энержи Ресурс компани концессийн гэрээгээр эхлүүлж гүйцэтгэгчээр Самсунг корпораци ажиллахаар болсон. Харин удалгүй гэрээ цуцлагдаж захиалагч тал нь "Монголын төмөр зам" компани болж өөрчлөгдсөн билээ. Ингэхдээ гүйцэтгэгч гэрээг шинээр хийж төсөвт өртөгийг нь 594.6 сая ам доллараас 439.8 сая ам доллоар болгон буулгасан байна. Гэтэл нийт зарцуулсан, цаашид гаргах хөрөнгийн хэмжээ бүр анхны гэрээ буюу 594.6 сая доллараас 45.6 саяар хэтрээд байгаа ажээ. Энэ нь төмөр замчид бидний хардлагыг төрүүлж, яагаад бүр анхны гэрээний зардлаас давсан үзүүлэлт гараад байгааг ойлгохгүй” байгаагаа хэлж байсан.
Нөгөө талаар энэхүү байдал нь "65 жилийн туршид бүрэлдэн бий болсон төмөр замын 16000 ажилчид техникчдийн мэргэжил мэдлэгийг дорд үзсэн, гутаасан, урам зоргийг нь мохоосон үйлдэл боллоо. Тиймээс ингэж болчимгүй шударга бус хандлага гаргасаныхаа төлөө УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж төмөр замчдаас уучлалт гуйх ёстой” хэмээн хэвлэлээр мэдээлж байв.
www.DORGIO.mn