"Гацуурт" ХХК дахин мэдэгдэл гаргалаа

0

 

"Гацуурт" ХХК дахин мэдэгдэл гаргалаа

 

"Гацуурт" ХХК-иас дахин мэдэгдэл гаргалаа. Учир нь өчигдрийн "Өнөөдөр" сонины дугаарт гарсан мэдээлэлтэй холбогдуулан ийнхүү мэдэгдэл гаргасан байна. 

 

Мэдэгдэлдээ "Монгол Ньюс” ХХК-ний ӨНӨӨДӨР сонин нь 2019 оны 1-р сарын 08-ны өдрийн дугаартаа Гацууртын Л.Чинбатыг яллагдагчаар татах саналыг НПГ-ынхан хэрхэх болон гэсэн г арчигтайгаар "Гацуурт” ХХК-ний болон "Гацуурт” ХХК-ний ерөнхий захирал Л.Чинбатын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан илт худал гүтгэлгийг олон нийтэд тараалаа.

Уг нийтлэлд "...тиймдээ ч дан ганц Гацуурт гэлтгүй Торгон Үр, Сэлэнгийн Тариалан, Скрин, Сэлэнгэ Тос, Монгол Ногоо зэрэг 40 гаруй охин компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг юм байна...Тэгвэл эдгээр компаниараа дамжуулан өнгөрсөн хугацаанд төрөөс 35 тэрбум төгрөгийн дэмжлэг авч үйл ажиллагаандаа зарцуулжээ...үүний 13.9 тэрбум төгрөг гэхэд зөвхөн шатахууны дэмжлэг болгон авсан байдаг юм байна...Нэг зүйлийг тодотгоход өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс олгосон 35 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхдээ  НӨАТ-ын болон гаалын татварын чөлөөлөлтөнд хамруулсан” гэсэн нь байгаа илт үндэслэлгүй, худал гүтгэлэг.

Монгол улсад бүртгэлгүй, хуурамч biduuchlahgui.wordpress.com сайтанд тавигдсан илт худал мэдээллийг үнэн мэтээр нийтэлж олон нийтэд тараасан нь хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг үгүй хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл   хараат бус, шударга байх,  үнэн бодит  мэдээллийг хүргэх, дөрөвдөгч засаглал байх хүргэх чиг үүргээ биелүүлж чадахгүй болсныг харуулж байна.

ЦЕГ болон ЭЦГ-ын хөрөнгөжсөн, бусдын даалгавраар ажиллаж баялаг бүтээгчдийг тонон дээрэмддэг, шантаажилдаг бүлэглэлийн хурандаа нар болон мөрдөгчид "Гацуурт” ХХК-нийг 2012-2017 оны хооронд улсад  тушаах ёстой улаанбуудайгаа дутуу тушааж, улсаас 2 тэрбум гаран төгрөгийн илүү урамшууллын мөнгө авсан гэж  өөрсдийн сонгосон хувийн аудитын компаниараа илт худал, үндэслэлгүй дүгнэлт  гаргуулж "Гацуурт” ХХК-ний захирал Л.Чинбатад захиалгаар,  зохион байгуулалттайгаар, зохиомол, хилс эрүүгийн хэрэг үүсгэх гэж сүүлийн 2 жил гаран эрчимтэй хууль бус ажиллагаа явуулсан бөгөөд уг үйл ажиллагаандаа хэвлэл мэдээллийг татан оролцуулж олон нийтэд худал мэдээлэл тараалгаж байгаад харамсаж байгаа бөгөөд энэхүү бусармаг үйл ажиллагаатай хэзээ ч эвлэрэхгүй.

"Гацуурт” ХХК  нь татвар төлөгчдийн мөнгөнөөс, төсвөөс хууль бусаар нэг ч төгрөг авч байгаагүй, улсад тушаах ёстой улаан буудайнаас нэг килограмм ч дутуу тушаасан асуудал байхгүй болохыг дахин хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай компаний зүгээс 2012-2017 хооронд улсаас авсан урамшуулал, улсад тушаасан будааны талаархи анхан шатны бүх дэлгэрэнгүй мэдээлэл, нотлох баримт, ТЭДС-тай тооцоо нийлсэн актуудыг олон нийтэд удахгүй ил болгох болно.

Хуулийн дагуу, шударгаар ажиллаж, амьдарч байгаа баялаг бүтээгчдэд захиалгаар, зохион байгуулалттайгаар, төрийн хүчийг ашиглаж хилс хэрэг үүсгэж  дээрэмддэг хөрөнгөжсөн, авилгажсан цагдаагийн хурандаа, хуулийн мафитай хатуу тэмцэх болно.

 ГАЦУУРТ ХХК


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.