К.Гоныг батлан даалтаар суллах тухай хүсэлтийг цуцалжээ
"Renault - Nissan – Mitsubishi” нэгдлийн тэргүүн асан Карлос Гоныг батлан даалтаар суллах тухай хүсэлтийгТокио хотын тойргийн шүүх дахин цуцалжээ.
"NHK” телевизийн мэдээлж байгаагаар, К.Гон батлан даалтаар суллагдвал гэрчүүдэд нөлөөлж, хилийн чанад руу зугтана гэсэн дүгнэлтэд шүүх хүрчээ.
К.Гон болон Nissan компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн асан Грег Келли нарыг өнгөрсөн 11 дүгээр сарын 19-нд Япон улсын санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэн, баривчлан саатуулсан. К.Гоныг 2010-2015 онд Nissanкомпанийн захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байх үеэрээ Г.Келлигийн дэмжлэгтэйгээр ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт буруутгасан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.