Ханш нь өсч, хариуцлага нь суларсан хар тамхины хэрэг

0

Ханш нь өсч, хариуцлага нь суларсан хар тамхины хэрэг

Хар тамхи зөөж тээвэрлэсэн,худалдан борлуулсан, хэрэглэсэн хэрэг манай улсад өдөр алгасахгүй шахам гарах болов.

2019 он гарснаас хойш сар хагасын хугацаанд хар тамхитай холбоотой 24 хэргийг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж байгаагэхээр өнжөөд нэг ийм төрлийн хэрэг гарчээ гэсэн үг.  Цаана нь илрээгүй хэрэг хэчнээн байгааг тооцох аргагүй. Монгол Улс хар тамхи дамжуулагч орны статустай байсан бол сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн тоо хэмжээ, цар хүрээ, хор хөнөөл, давтамж эрс нэмэгдсэнээр хэрэглэгч орон гэдэг ангилалд орсныг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрчээ. 2016 оноос хойш хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт 30 хувиар нэмэгдсэн гэсэн статистикийг цагдаагийн байгууллагаас гаргажээ.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд хар тамхитай холбоотой 199 хэрэг бүртгэгджээ.Эдгээр хэрэгт 412 хүн холбогдон шалгагдаж байгаа аж. Хар тамхины хэрэгт холбогдогчдын 337 нь эрэгтэй бол 75 нь эмэгтэйчүүд байна. Хар тамхийг худалдаалагч, хэрэглэгч, захиалагчдын ихэнх нь буюу 82.5 хувь нь 18-25 насныхан.Өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар 2000 хүүхдийн 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал ирсэн гэж хариулжээ.

Он гарснаас хойш 24 хэрэгт 59 хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэнэ.Үүний долоо нь шуудан илгээмжээр буюу Америк, Герман, Нидерланд, Ирланд, Англи, Тайландаас ирүүлсэн байдаг. Он гарснаас хойш энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хамгийн бага нь 15 настай байна.

Сүүлийн жилүүдэд шуудан илгээмж ашиглан мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.Энэ бол хар тамхи хэрэглэгч, худалдан борлуулагчид техник, технологийн дэвшил ашиглан, илүү нарийн зохион байгуулалттай болж байгааг харуулна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр:

-2018 онд Монгол Улсын хилээр мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг илрүүлснээс сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоосон. 

Долоо хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 12-нд нууц эх сурвалжийн мэдээллийн дагуу Цагдаагийн алба хаагчид шалгалт хийж гадаад улсаас их хэмжээний мансууруулах бодисыг шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй этгээдүүдийг дайчлан баривчилсан. Тэднээс 500 орчим сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний бодис илэрсэн нь одоогоор бүртгэгдээд байгаа хамгийн их үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хар тамхи болжээ. Дээрх этгээдүүд хагас килограмм орчим мансууруулах бодис тээвэрлэж явсан байна.

Ердөө сар гаруйн өмнө Нигер улсын иргэн 300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхийг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт хагас тэрбум төгрөгтэй тэнцэх үнийн дүнтэй хар тамхи наймаалсан тохиолдол бүртгэгдэж олныг сэрдхийлгэлээ.

Ийнхүү хар тамхитай холбоотой хэргийн ханш нь өсч, хамрах хүрээ нь өргөжиж, хор хөнөөл нь ихэсч буй ч хариуцлага ногдуулах ял шийтгэлийнх нь хэмжээ багасчээ. Тодруулбал, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэлийнх нь хэмжээ багассан байна. Тухайлбал, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10-40 сая төгрөгөөр торгох, мөн 2-8 жил хорих ялаар шийтгэдэг болсон аж. Гэмт хэрэг үйлддэг этгээдүүд эрх зүйн мэдлэгтэй байдаг тул хуулиар хүлээлгэх хариуцлага,ял шийтгэл суларсан нь хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, нэмэгдэхэд нөлөөлж байгааг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад С.Мөнхжин:

-Бодлогоо чангатгаж, хариуцлагыг өндөржүүлэх тусам гэмт хэргийн гаралт буурна. Хилээр энэ төрлийн бодисыг нэвтрүүлсэн бол хэмжээ, төрлөөс нь шалтгаалаад бүх насаар нь, эсвэл олон жилийн хорих ял шийтгэл оногдуулдаг. Энэ нь эргээд хар тамхины гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг бууруулахад ач холбогдолтой байж болох юм.

ЦЕГ-ын даргын 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Хар тамхитай тэмцэх хэлтсийг газар болгон бүтэц орон тоог өргөтгөн зохион байгуулжээ.Бүтэц орон тоог өргөтгөн зохион байгуулсантай холбоотойгоор шинэ төрлийн мансууруулах бодис, эмийн хууль бус хэрэглээ гэх мэт 18 чиглэлийг хариуцан үйл ажиллагаа явуулах болсон юм байна.Бүтэц өргөжинө гэдэг нь тэмцлийн хүрээ ихэснэ гэсэн үг. Хүний тоо хэр их байна, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт төдий чинээ нэмэгдэнэ. Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар болон Тээврийн цагдаагийн алба, Гаалийн ерөнхий газартай хамтран шат дараалсан ажлууд явуулсны үндсэн дээр гэмт хэргийн илэрц нэмэгдэж байгаа аж.

Хэдий тийм боловч нийгэмд дуулиан тарьсан хар тамхины хэргүүдийн төгсгөл сүржин эхлэлээ гүйцэхгүй, даржин дуусдаг нь харамсалтай. Хуулиар ногдуулах хариуцлага нь суларч, буурсан, дээр нь олны танил эрхмүүд, улстөрчид, бизнесийнхэн холбогдсон хэрэг бол тэгсгээд нам жим болдог энэ жишгийг өөрчлөх ёстой. Хар тамхины хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэлийг олон нийтэд ил тод зарлаж, төрийн төмөр нүүрийг харуулахгүйгээр цагдаа, тусгайгийнхны сүржин баривчилгаагаар энэ төрлийн гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийг төсөөлөөд сууж болохгүй билээ. Цөөн хэдэн жишээ дурдъя.

-Олон нийтийн газар танхайрч цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон "сэлэм” хочит С.Бямбацогтын хэрэг.2017 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө цагдаагийн байгууллага иргэдийн мэдээллийн дагуу шалгалт хийж гурван эрэгтэй, хоёр эмэгтэйг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхад нь баривчилсан байдаг. Уг хэрэгтэй холбогдуулж иргэн Б-ын гэрт үзлэг хийсэн. Тэрээр танхайн хэрэгт шалгагдаж байхдаа ийм хэрэг үйлдсэн гэдгийг цагдаагийнхан мэдэгдсэн. Гэтэл 2018 оны дөрөвдүгээр сарын дундуур С.Бямбацогт нарын таван хүнийг хар тамхи хилээр бусдаар дамжуулан оруулж ирж зарах гэж байхад нь Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид дахин саатуулсан байна. Тэд баригдах үедээ хар тамхи хэрэглэсэн байдалтай мансуурсан байжээ. Тухайн хэрэгт цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд МАН-ын эрх мэдэл бүхий албан тушаалтан уг хэрэгт нөлөөлөх гэж оролдсон тухай хэвлэлээр мэдээлэж байв.

С.Бямбацогтын холбогдсон хар тамхины хэрэг 2018 оны арванхоёрдугаар сарын 13-нд шүүхэд шилжсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 20-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал нь болсон байна.

Хилээр хар тамхи оруулж ирж худалдсан хэрэгт холбогдсон С.Батбилэг, Н.Энхтуяа, Н.Нямдорж нарын гэм буруутай, эсэхийг уг шүүх хурлаар хэлэлцсэн юм. Хэргийн холбогдогч Н.Энхтуяа нь өмнөд хөршөөс өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд мансууруулах төрлийн "мөс” хэмээх бодис 0.5 гр-ыг оруулан ирсэн, С.Батбилэг нь түүнийг худалдсан үндэслэлээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан шалгасан аж. Улмаар Эрүүгийн хуулийн 18.5.3-т заасан хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор хууль бусаар олж авсан Н.Энхтуяа, С.Батбилэг нарт яллах дүгнэлт үйлдсэн байна.Харин энэ хэргийн холбогдогч Н.Нямдоржид 20.7.1 дэх хэсэгт заасан борлуулах зорилгогүйгээр олж авсан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна.Мөрдөн байцаалтын явцад С.Батбилэг нь Н.Нямдорж болон сэлэм барьж танхайрсан бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан С.Бямбацогт нарт худалдсан хэмээн буруутгагдсан аж. Энэ хэргээс С.Бямбацогт нарыг тусгаарлаж, танхайн хэрэгтэй нь нийлүүлэн шалгахаар болсон байна.

Хэрэгт холбогдсон Н.Нямдорж нь төрийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж асан, сагсан бөмбөгийн үндэсний лигт тоглодог тамирчин байсан бөгөөд саяхныг болтол Зээлийн батлан даалтын сан хэмээх төрийн байгууллагын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Батбилэгийг хар тамхи хилээр оруулж ирж бусдад худалдсан гэм буруутайд тооцон таван жил, Н.Энхтуяад дөрвөн жил зургаан сар, Н.Нямдоржийг мансууруулах бодис борлуулах зорилгогүйгээр олж авсан гэм буруутай гэж үзэн нэг жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.

-Мөн хар тамхины хэргээр  шалгагдаж байсан Г.Сарангэрэлд өнгөрсөн оны долдугаар сард шүүхээсгурван  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэрээр А, Г, Э нарын хамт  БНХАУ-аас метафетамины агууламж бүхий "Мөс” гэх нэршил бүхий бодисыг бэлэг эрхтэндээ нуун оруулж ирснээ зарж борлуулах зорилготой байснаа хүлээсэн байна.

-Өнгөрсөн оны тавдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 38 настай Ч, 29 настай Б нар хар тамхи тээвэрлэж байхад нь цагдаагийнхан баривчилжээ. Иргэн 38 настай Ч гэгч нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан аж.Ч, Б гэгч нь олны танил хүмүүс буюу "Ice Top” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нар байжээ.

-2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр 31 настай О, 36 настай А, Т нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй шалтгаанаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан саатуулжээ. "Эдгээр гурван хүн хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан ба хар тамхины хэргээр өмнө нь шалгагдаж байсан” гэж ЦЕГ-ын  хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн. Хууль хяналтын байгууллагад ажилладаг А, Т гэгч нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар бөгөөд өмгөөлөгчийнхөө хамтаар хар тамхины хэрэгт дахин холбогдсон гэсэн мэдээлэл олонд ил болсон.

А.Санчир

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex