“Миний ээжийг зохион байгууллаттайгаар хөнөөчихлөө”

0

 

Цагдан хорих ангид саатуулагдсан гавьяат хуульч Л.Бямбаа өнгөрөгч амралтын өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бид дээрх асуудлаар талийгаачийн бэр Р.Мөнхзултай ярилцлаа. Тэрбээр "Манай гэр бүлийн зүгээс өмгөөлөгч авчихсан ажиллаж байна. Тэд хэргийн үнэн мөнийг тогтоохоор явж байгаа” хэмээн ярилцлагаа эхлүүлсэн юм.


-Юуны түрүүнд танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Талийгаачийг саатуулсан өдөр юу болсон юм бол. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Би өнгөрөгч Лхагва гаригт ээжтэйгээ ярьсан. Тэр үед ээж минь "Манай дүүгийн хүүхэд бурхан болчихжээ. Ээж нь хөдөө явах юм байна. Хөдөө явж ирчхээд Бямба гаригт сургалт орох учраас эрт буцаж ирнэ” гэж ярьж байсан. Бид хоёр хамгийн сүүлчийн байдлаар ярьсан нь энэ. Ээж бид хоёр өдөр болгон утсаар ярилцаж ажил хэргээ зөвлөдөг. Ээж охин хоёр ямар харилцаатай байдаг билээ тийм сайхан харилцаатай явдаг. Маргааш нь буюу Пүрэв гаригт ажлаа тараад 18.30 цагийн орчимд ээж рүү залгахад утсаа аваагүй. Ээжийг хөдөө явна гэж байсныг санаад утсаа сонсоогүй юм болов уу гэж бодсон.

Манай нөхөр 21.00 цагийн үед аавтай утсаар ярихад "Манай гэрт Авлигатай тэмцэх газраас хүмүүс ирчихсэн нэгжлэг хийж байна” гэж хэлсэн. Тэр үед ээж маань утсаа аваагүй. Хамт ажилладаг ах руу залгахад мөн л утсаа авахгүй байсан. Дараа нь дахин залгаад ээж хаана байгааг асуухад "Дарга хөдөө яваагүй. Ажил дээрээ байна. Манайд шалгалт орчхоод байна” гээд утсаа тасалсан. Ингээд оройн 23.00 цагийн үед дахин залгахад "Даргыг АТГ-аас аваад явлаа гэсэн. Утас нь яасан юм бол гэхэд утсыг нь аваад явсан” гэснээс өөр юм хэлээгүй.

-АТГ-ынхан талийгаачийг ажлын байранд нь нэгжлэг хийсний дараа хорих анги руу шууд аваад явчихсан хэрэг үү?

-Ээжтэй хамт ажилладаг хүний хэлснээр АТГ-ынхан тухайн өдөр 12.00 цагийн орчимд ирээд ээжийг авч явчхаад буцаад ажлын байранд нь нэгжлэг хийсэн юм байна лээ. Бид нар тухайн үед их гайхаад ямар үндэслэлээр АТГ ээжийг авч явсныг тодруулахад хамт ажилладаг хүн нь "Мэдэхгүй. Аваад явчихсан” гэж хэлсэн. Бид маш гүн шоконд орсон. Хоёрдугаарт, миний ээж өндөр настай хүн. Байнгын эмнэлгийн хяналтад байдаг даралт нь ихэсдэг хүн байсан. Ер нь хөгшин хүн чинь даралт ихтэй байдаг шүү дээ. Тийм хүнээс шөнө оройн цагаар мэдүүлэг авна гэдэг байж боломгүй асуудал. Тэгээд бид яахаа мэдэхүй байж байтал аав руу ээж ярьсан уу, мөрдөн байцаагч нь ярьсан уу "Дулаахан хувцас аваад ирээрэй” гэж хэлсэн гэсэн. Хувцсыг нь аваачиж өгөхөд ээжийг уулзуулаагүй. Ямар шалтгаанаар хорьж саатуулсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй.

-Маргааш нь талийгаачтай уулзсан уу? Талийгаачийг амиа алдсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Маргааш нь буюу Баасан гаригт манай өмгөөлөгч АТГ дээр очсон. Тэгтэл байцаагч нь байхгүй гадуур байцаалттай явж байна гэж хэлүүлсэн гэсэн. Манай өмгөөлөгч хорих анги руу хэд дахин орох хүсэлтээ өгсөн. Сүүлдээ хорих анги дээр очиход манайд ийм хүн байхгүй байна гэж хэлүүлсэн байгаа юм. Хуулиараа бол сэжигтнийг 48 цаг саатуулдаг юм билээ. Бидний ойлголтоор 48 цагийн хугацаа хагасайн өдөр дуусна гэж ойлгосон. Ингээд бид хорихын тоо бүртгэлийн хүн рүү нь цаг тутам ярьж эхэлсэн. Тоо бүртгэлийн ажилтны хэлснээр ээжийг тухайн өдрийн үүрийн 03.00 цаг болж байхад авчирсан гэж байсан.

Тэгэхээр хагасайн өдөр 03.00 цагт ээжийг саатуулах хугацаа дуусна гэсэн ойлголттой байсан. Тэгээд нөгөө хүн рүү цаг тутам ярьж эхэллээ. Шөнийн 03.00 цагт залгаад тэр хүнд саатуулах хугацаа дуусч байгааг сануулаад биеийн байдлыг асуухад "даргатай ярь” гэсэн. Дарга нь бидэнтэй яриагүй. Манай дүү хорихын гадна хүлээж байсан юм. Тоо бүртгэлийн хүн нь биднийг хорих руу буцаад ор гэж дуудуулсан. Тэгээд ортол

"Танай ээж бурхан болчихсон байна” гэж хэлсэн. Үүрийн 04.00 цаг өнгөрч байхад шүү дээ. Тэр үед манай ээжийг харуулаагүй, уулзуулаагүй юм билээ.

-Тэгэхээр талийгаачийг амиа алдсан гэдгийг долоон цагийн дараа ар гэрийнхэнд нь дуулгасан юм уу?

-Тийм. Цагдаа нар энэ хүн 21.40 цагийн орчимд нас барсан байна гэж хэлсэн гэсэн. Өөрөөр хэлбэл ээжийг амиа алдсанаас хойш гурван цагийн дараа 00.00 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа юм.

-Ар гэрийнхэнд нь талийгаачийн амиа алдсан шалтгааны талаар юу гэж тайлбарласан бэ?

-Өнөөдрийг хүртэл бидэнд ямар ч тайлбар өгөөгүй. Төрийн байгууллагад 35 жил ажилласан ийм хүнийг аваад шалтгаангүйгээр хорих шаардлага байсан уу. Би үүнийг ердөөсөө ойлгохгүй байна.

-Хоригдохоос өмнө талийгаачийн биеийн байдал ямархуу байв?

-Биеийн байдал нь хэвийн байсан.

-Талийгаач үнэхээр амиа хорлох сэтгэл зүйтэй хүн байв уу?

-Манай ээж амиа хорлох хүн биш. Үүнийг Монголын ихэнх хуульчид нотолно. Манай ээж шүүхийн байгууллагад 35 жил ажилласан нэр хүндтэй хуульч хүн. Ээжийг таньж мэддэг хүмүүсээс түүнийг амиа хорлох хүн мөн үү гэж асуувал хүн болгон үгүй гэж хариулна.

Манай ээж сул дорой сэтгэлзүйтэй байгаагүй. Би ээжийгээ маш сайн мэднэ.

Ээж маань арбитрын шүүгч хүртэл хийж байсан сэтгэлийн хаттай хүн байсан. Тэр тусмаа үр хүүхдээ өнчрүүлэх тийм зүйл хийх хүн биш. Хоёрдугаарт, миний ээж хуульч хүн учраас 48 цагийн дараа суллагдана гэдгээ сайн мэдэж байгаа. Тэгэхээр энэ хүн гарна гэдгээ мэдэж байтал яагаад амиа хорлосон болж таарах уу.

-Хэвлэл мэдээллээр талийгаачийг гэрээслэл бичиж үлдээсэн талаар мэдээлж байгаа. Энэ мэдээлэл хэр үнэний ортой вэ?

-Бидэнд гэрээслэлтэй холбоотой ямар ч мэдээлэл өгөөгүй. Хаанаас тийм мэдээлэл цацагдаад байгааг ойлгохгүй байна. Бид 461-р ангид албан ёсны хүсэлтээ тавьчхаад байхад өнөөдрийг хүртэл мэдээлэл өгөхгүй байна.

-Тэгэхээр таны ярианаас дүгнэхэд талийгаачийн амь насанд зохион байгуулалттайгаар халдсан гэж ойлгож болох уу?

-Манай ээж гурван үеэрээ улсад шүүгчээр ажилласан хүн шүү дээ. Гурван үеэрээ төрийнхөө төлөө явлаа. Эцэст нь ийм байдлаар ээжийн маань амийг хорлочихлоо шүү дээ. Бид хуулийн байгууллагаас үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсч байгаа. Бид ээжийнхээ нэр төрийг сэргээнэ. Сошиолоор арай дэндүү худал мэдээлэл явж байна.

Миний бодлоор ээж дэндүү их мэдээлэлтэй байсан. Тэр мэдээллийг устгахын тулд манай ээжийн амийг хөнөөчихлөө. Тэд ээжид байгаа мэдээллийг цааш нь задруулахгүйн тулд анхнаасаа зохион байгуулалттайгаар ийм зүйл хийсэн гэж бодож байна.

-Талийгаач хамгийн сүүлд ямар хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан юм бол?

-Би ээжтэй хамт ажиллахгүй шүү дээ. Тэр тусмаа ээж өөрийнхөө ажлыг надтай зөвлөөд байдаггүй.

-Хамгийн сүүлд талийгаачтай та хэзээ уулзсан бэ?

-Би ээжтэйгээ Лхагва гаригт утсаар ярьсан. Ер нь ээжтэйгээ их ойрхон уулздаг. Пүрэв гаригт ээжтэйгээ ядаж утсаар ярьчихгүй яав даа гэж хүн боддог юм билээ. Бидний хувьд маш хүнд байна. Энэ бол зөвхөн гэр бүлийн уй гашуу биш. Энэ бол "улс төрийн” улсын гашуу. Яагаад гэхээр манай ээж олон хуулийг шинэчилж, хууль батлуулахад бүрэлдэхүүнд нь орж ажилласан. Манай ээж маш нэр хүндтэй гавьяат хуульч хүн байсан юм. Гадуур худал мэдээлэл яваад байгаа болохоор та нарт хандлаа. Хоригдсон хоёр хоногт яаж ээжийг маань зовоосон юм бол доо гэж сэтгэл эмтэрч сууна. Хуулийн байгууллагууд өөрсдийнхөө арьсыг хамгаалаад ээжийн амиа алдсан шалтгааныг хариуцлага алдсан гэж тайлбарлаад байгаа. Миний ээж их ухамсартай хүн.

Эрүүл саруул ухаантай хүн юу гэж амиа хорлохов дээ. Сүүлдээ гэрээслэл гараад ирчихсэн мэтээр ярьж байна. Тэр бол зохион байгуулалттайгаар хийж байгаа гэж харж байна. Хүний аминд хүрч байгаа хүмүүс үүнийг өлхөн биччих байх.

 

24barimt.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex