С.БАЯРЦОГТ ОЮУТОЛГОЙН ХУВЬЦААНААС ЯМАР ХЭМЖЭЭНИЙ АШИГ ХҮРТСЭН БЭ?

0

С.БАЯРЦОГТ ОЮУТОЛГОЙН ХУВЬЦААНААС ЯМАР ХЭМЖЭЭНИЙ АШИГ ХҮРТСЭН БЭ?

ҮАБЗ-ийн өнгөрсөн долоо хоногт болсон хурлаар эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцаж, зөвлөмж гаргасан тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлсэн.  Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төр өмчийн менежмент хийнэ гэсэн заалтын дагуу Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг төрийн мэдэлд авна гэсэн шийдэлд хүрчээ.  Энэ дагуу ойролцоогоор 400 гаруй хайгуулын лицензийг төрийн мэдэлд авахаар төлөвлөсөн юм байна.  Өмчийг төрийн мэдэлд авах ажлыг Засгийн газар хэрэгжүүлэх бөгөөд сүүлийн өдрүүдэд өрнөж буй "Эрдэнэт” үйлдвэртэй  холбоотой үйл явц энэ зөвлөмжийн дагуу гүйцэтгэсэн эхний ажил болж байна. Түүний араас  "Асгат”, "Цагаан суварга”, "Эрдэнэс Тавантолгой”-н ордыг төрийн мэдэлд авна гэдгийг онцолсон байна. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд төрийн  өмчид авах ордуудын жагсаалтад Оюутолгойн орд багтаагүй гэдгийг тодотгож хэлсэн.

Оюутолгойн гэрээ Монголд ашигтай, ашиггүй гэх маргаан тасралгүй өнөөдрийг хүрсэн.  УИХ-д Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хүртэл байгуулагдсан. Гэрээг хийсэн Ерөнхий сайд нар, Сангийн сайд асан С.Баярцогтын асуудал одоо ч хуулийн  байгууллага дээр шалгагдаж байгаа. 

Оюутолгойн гэрээг гардан хийсэн гэх Сангийн сайд асан С.Баярцогтыг өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс хоёр удаа хорих шийдвэр гаргасан байдаг. Өмнө нь 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд хорьж, улмаар зургадугаар сарын 13-нд батлан даалтад гарган, хилийн хориг тавиад байсан билээ. Харин хуулийн байгууллагаас дахин хорих шийдвэр гаргахдаа  Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан. АТГ-аас энэ талаар мэдээлэл хийхдээ "Сангийн сайд асан С.Баярцогт  Оюутолгойн гэрээг байгуулахаасаа өмнө тус компанийн хөрөнгө оруулагч "Айвенхоу Майнз Монголиа Инк”, "Айвенхоу Майнз Лимитед”, "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хувьцааг эзэмшиж байсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон.  Харин гэрээг үзэглэж,  компанийн үйл ажиллагаа эхлэх үед өөрийн ашгаа хүртээд эргүүлэн хувьцаагаа зарсан байдаг.  Хувьцаа эзэмшиж байсан компанидаа эрх мэдэл албан тушаалаа ашиглан давуу эрх олгосон нь тогтоогдсон учраас түүнийг хорих шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг өгч байлаа.

2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн үйл явдлыг дахин сануулбал, тэр өдөр нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, "Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, "Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан байдаг юм.

Тэгэхээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод байгуулахад Сангийн сайд С.Баярцогт аль хэдийнэ Хөрөнгө оруулагч тал болох "Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигч нь болчихсон байжээ. "Айвенхоу Майнз”-ийн хувьцаа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа өссөн байгаа юм. Энэ мэдээж хэрэг л дээ. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх цөөхөн ордын нэгийн хөрөнгө оруулагч болсон "Айвенхоу Майнз”-ийн хувьцааны үнэ тэнгэр хадах нь тодорхой байв.  Тэр үед нь С.Баярцогт хувьцаагаа буцаагаад худалдчихсан байж таарч байгаа юм. Хувьцаа худалдаж авах, арилжаалах гэдэг байж болох зүйл. Гэхдээ С.Баярцогт гэдэг улстөрчийн тухайд хувьцаа эзэмшиж байсан компанитайгаа гэрээ байгуулчихаад дараа нь хувьцаагаа зарсан бол энэ нь өөрөө өөр асуудал болно. Наад зах нь ёс зүй, өөрт байгаа давуу мэдээллээ ашигласан гэх мэтээр олон асуудал босч ирнэ. 2008 онд Ерөнхий сайд С.Баяр стандарт бус Засгийн газар байгуулахдаа  АН-аас С.Баярцогтыг бараг л захиалж, Сангийн сайд болгосон гэдэг. Үүний цаана "Айвенхоу Майнз”-ийн хувьцааг худалдаж авсан асуудал ч яригдаж байсныг үгүйсгэхгүй.

"Туркойз Хилл”-ийн хувьцааны ханш гурав дахин өсчээ

Оюутолгой төслийн эзэмшиж буй "Туркойз Хилл” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн биржид одоогоор 1.59 ам.долларын ханштай байна. "Рио Тинто” компани өмнийн говийн зэс, алтны баянбулаг болсон энэ төслийг урагшлуулах гэрээг үзэглэсэн 2008 оныг эргэн харвал ханш 8.3 ам.доллар байж. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой, эдийн засгийн үзүүлэлтүүд ч хамаагүй эерэг хандлагатай байсан үе. Улмаар томоохон төслүүд гарааны цэгтээ тулж ирээд байсан болохоор эдийн засгийн хүлээлт өндөр байжээ.

"Оюутолгой” нь Монгол Улсын Засгийн газар буюу "Эрдэнэс Оюутолгой” компани (34 хувь), Канад улсын "Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг компани юм. "Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, "Рио Тинто” компанийн шууд бус эзэмшлийн компани. Рио Тинто энэхүү түншлэлийн өмнөөс "Оюутолгой” төслийн менежментийг хариуцан ажилладаг байна.

Байгалийн баялаг ард түмний өмч. Тиймээс ч дээрх сэжиг таамгийг дагаад зэс, алтны ордын хувьцаанаас экс сайд маань хэчнээн "ногоон”-ы ашиг халаасалсан юм бол гэсэн хардлага төрөх нь мэдээж.

Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2008 онд "Туркойз Хилл Ресурсез” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид дунджаар 8.3 "ногоон” хүрснийг олон улсын хувьцааны ханшийн харьцааг харуулдаг "macrotrends.net” цахим хуудаст тэмдэглэсэн байв. Мөн хугацаанд ханшийн хамгийн өндөр өсөлт 13.14 ам.долларт хүрсэн бол хамгийн сул ханш 1.7 "ногоон” болжээ.

Тэгвэл Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа буюу 2011 онд энэ хувьцааны ханш дунджаар бараг гурав дахин өсч, 23.09 америк дэвсгэртэд тулж очсон байлаа. Түүгээр ч зогсохгүй ханшийн хамгийн өндөр өсөлт нь 28.31 буюу бараг 30 "ногоон”-д шүргэжээ.

Хувьцаа худалдан авч буй хүн ашиг олохын тулд гарын арван хуруунд багтах тоогоор үнэт цаас цуглуулна гэж лав үгүй. Нэгэнт л хэтэвчээ түнтийлгэе гэвэл наанадаж хагас зуун мянган ширхэг хувьцааг хямд үед нь аваад ховордож, эрэлт өсөхөд нь арилжих шийд гаргана гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Дээр дурдсан мэдээллээс харвал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараах гурван жилийн дотор "Туркойз Хилл Ресурсез”-ийн хувьцааны ханш гурав дахин өсчээ. Өөрөөр хэлбэл, нэг оруулсан хөрөнгөө гурав дахин үржүүлээд авах боломжийг хөрөнгийн зах зээл тоглогчиддоо олгосон хэрэг. Энгийнээр жишээлэх гээд үзвэл зөвхөн С.Баярцогт ч бус энэ компанийн хувьцааг халаасласан хүмүүсийн гарт овоо хэдэн зуун ногоон дэвсгэрт багтсан байх магадлалтай. Хамгийн ихдээ 100 мянган хувьцааг нэг бүр нь найман ам.долларын ханштай байхад нь аваад гурав дахин өндөр үнэтэй болоход нь арилжсан гэе. Эхлээд 800 мянган ам.долларын хувьцаатай байсан хүн энэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, хаа сайгүй энэ л хувьцаанд "шуурцгаах” үеэр 24 ам.доллар болоход эдгээр хувьцааг цөмийг арилжсан гэвэл 2.4 сая ногоон дэвсгэртийн эзэн болох байж. Наанадаж ийм хэмжээний ашиг олсон байж ч болох магадлалтай.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумын олж илрүүлсэн оффшортой холбоотой 2.5 сая баримтууд дунд С.Баярцогтын Британийн Виржинийн арлууд дахь компани болох "Legend Plus Capital Limited” багтдаг. Дараа нь энэ компанийн нэрээр Швейцарийн банкинд данс нээлгэсэн бөгөөд албан ёсны хаяг нь Британийн Виржинийн арлуудад харьяалагдаж байв. С.Баярцогт Олон улсын эрэн сурвалжлах консерциумд Швейцарь дахь дансанд нь байршсан бүх мөнгөнийхөө талаар яриагүй. Тэрээр энэхүү дансыг олон улсын хувьцааны арилжаа хийхийн тулд нээсэн гэж тайлбарласныг энд дурдах хэрэгтэй юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex