Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаа танд ТЕГ ын сөрөх тагнуулын газрын дарга асан Хурандаа Д. Цогтбаатарын эхнэрээс

5

Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаа танд ТЕГ ын сөрөх тагнуулын газрын дарга асан Хурандаа Д. Цогтбаатарын эхнэрээсЭрхэм хүндэт тэргүүн хатагтай таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Хаашаа хэнд хандахаа мэдэхгүй болсон  Монгол улсын иргэн, жирийн нэгэн эмэгтэй хүний хувьд   таныг намайг ойлгож , нинжин сэтгэл, хатан ухаанаар  хандаж туслах болов уу гэсэн горьдлого тээн   энэхүү захидлыг бичиж  байна.

 Нөхрийг  минь 2013 оны 2 сараас эхлэн хэвлэл мэдээллээр удаа дараа гэмт хэрэг  үйлдсэн мэтээр гүтгэж байгаад,  2013 оны 6.4 нөөс 7.30 ныг  хүртэл 2 сар  хорьж, 2014 оны 4 . 4ны өдөр  дахин баривчлан  өнөөг хүртэл хорьж байна.

Энэ хугацаанд АТГ -аас удаа дараа хэвлэлийн бага хурал хийж олон сая евро залилсан гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд мэдээлэл өгч байсан ба  саяхан прокурор шалгаж үзээд  уг хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Гэтэл нөхрийн минь цагдан хорих хугацааг  дахин 6 дахь удаагаа  сунгалаа. Хүнийг хэвлэл мэдээллээр хэн ч биш болгон зохиомол хэргээр гүтгэн доромжлоод , мөрдөж мөшгиж цагдан хорьж ,сэтгэл санаа, эрүүл мэндээр хохироодог  АТГ- ын явуулж буй энэ үйл ажиллагааг  сэтгэл түгшин харсаар өдий хүрлээ.

Нөхрийг минь  оргон зайлж дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр сунган хорьж ,   ямар нэгэн хэрэг тохож хэлмэгдүүлэх гээд байгаад   сэтгэл түгшиж байна. Нөхөр маань  ТЕГ-т 16 жил ажиллахдаа сөрөх тагнуулын газрын даргаар  2 удаа, томилогдон төрийн төлөө  хоёргүй сэтгэлээр зүтгэж  ирсэн  жирийн нэг цэргийн албан хаагч.

 Миний бие ерөнхийлөгчид 2 удаа ил захидал илгээсэн. Шат , шатны прокурорт 10 гаран удаа хандсан боловч анхаарлаа хандуулж , үнэн зөвөөр шалгаж өгөх хүн олдсонгүй.  Хамгийн гол нь ямар нэг эрх бүхий албан тушаалтаны нөлөөнд авталгүй шалгаж өгөөсэй л гэж чин сэтгэлээсээ хүсэх юм.

Би нөхрийгөө шалгуулахгүй гэж зүтгээгүй, зөвхөн хорьж цагдалгүй шалгаж өгнө үү гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан . / миний нөхөр нь хуулийн өндөр мэдлэг ,  боловсролтой ,  тодорхой оршин суух хаягтай , ТЕГ- т харьяалагддаг, гадаад паспорт нь одоог хүртэл энэ байгууллагад хадгалагдаж байгаа болно/.
Үүний цаана бүхэл бүтэн айлын амьдрал  байгаа гэдгийг  танд хэлэх нь илүү биз.

http://tsag.mn/3826-mongol-ulsyn-tergn-hatagtay-hbolormaa-tand-teg-yn-srh-tagnuulyn-gazryn-darga-asan-hurandaa-d-cogtbaataryn-ehnerees.html

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex