Бие засах ч эрхгүй тээвэрчин бүсгүйчүүд хөөрхий

0
 Bildergebnis für Тавантолгой Гашуунсухайт
Тавантолгой Гашуунсухайт чиглэлд 180 компанийн нүүрс тээвэрлэлтэд 13 мянган жолооч ажиллаж байна. Мөн Шивээхүрэн-Сэхэ боомтод 20 гаруй аж ахуй нэгж, 3 мянга орчим тээврийн хэрэгсэл, жолооч ажиллаж буй. Эдгээрийн 200 гаруй нь эмэгтэй жолооч.
2016 онд дөрөвхөн эмэгтэй нүүрс тээвэрлэлтэд явж, хүнд даацын машины жолоо мушгиж амьдралаа залгуулдаг байсан бол энэ тоо өдгөө 200 болж нэмэгджээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн ихэнхи нь өрх толгойлсон ээжүүд гэнэ.
Монголоос авахгүй цалинг тэндээс олдог учраас л гэртээ харилгүй ард үлдсэн хүүхдүүдийнхээ гэдсийг өлсөхгүйн тулд тээвэрт явдаг тухайгаа жолооч эмэгтэйчүүд хэлж байна.
Эмэгтэй хүн хүнд, хүчирт тооцогдох том оврын автомашин жолоодно гэдэг хэцүү. Тэгээд 12 мянган эрэгтэй хүмүүсийн дунд ажиллана гэдэг бас л бэрх. Яахав, амьдралаа дээшлүүлэх чин хүсэл нь "асч” буй учраас зүтгээд л байгаа. Гэвч өчнөөн олон хоног дугаарлан зогсох тэдэнд тайван бие засах эрх байдаггүй нь хамгийн их асуудал дагуулаад байгаа гэнэ.
С.Майхүү: Давсгаа чинэртэл гүрийх үе олон 
Энэ талаар 200 гаруй эмэгтэй жолоочийн төлөөлөл С.Майхүү "Бие засах гэж явж байгаад хүмүүс осолд өртдөг. Бие засна гэдэг хүний наад захын эрх. Гэтэл Ганцмод, Гашуунсухайт, Цагаанхад орчимд ариун цэврийн газар буюу 00-ын асуудал шийдэгдээгүй учраас 200 гаруй километр газар давсгаа чинэртэл гүрийх үе ч байдаг.
Заримдаа зам дагаад 00 байхгүй учраас давсгаа барьсаар байгаад л хаана очиж зогсоно тэнд "биеэ хөнгөлнө”. Ингэхдээ олон эрчүүдийн дунд явж байгаа учраас нэлээд зайд гарч бие засна. Эргээд ирэхэд оочер дайрах асуудал тулгарна. Эмэгтэй хүнд сар болгон сарын тэмдэг ирнэ. Энэ үед ариун цэврийн хэрэглэлээ хаана солих вэ гэдэг үнэхээр асуудал болдог. Өнгөрсөн жил нэг 00 барьсан ч тэр нь нурсан” гэв.
Өнгөрсөн онд нэгэн жолооч эрэгтэй зам дагуу бие засаад эргээд автомашин руугаа алхаж яваад урт чиргүүлтэй автомашины чиргүүлэн дундуур санамсаргүйгээр орж харамсалтайгаар амь насаа алдаж байжээ. Энэ мэтчилэн бие засах хамгийн наад захын хүний эрх тэнд хэдэнтээ зөрчигддөг байна.
"Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг буруу гэж Монгол Улсын төрийг доромжилсон”
Бие засах газраас гадна хооллох газар олддоггүй аж. Хоол зарж, борлуулдаг хэсэг бүлэг хүмүүс бий ч тэдэнд хэн ч стандарт, чанарын шаардлага тавьдаггүй тул заримдаа өмхийрсөн махтай хоол зарах ч тохиолдол байдаг гэнэ. С.Майхүү "Би өлсөж үхэхгүйн тул өмхийрсөн махтай хоол идэж л байсан” хэмээн ярьсан юм. 200 гаруй километр зам туулахад хоол зардаг хүмүүс төдийлөн ирэх нь ховор учраас өөрсдөө цахилгаан тогоо, билетка аваад машиндаа хоол хийж идэх аргыг бүгд сонгожээ. 
Харамсалтай нь цахилгаан тогоо, халаагуур зэргээс гал гарч амь насаа эрсдэлд оруулах тохиолдол гарсаар…Хоёр ч сайхан залуу автомашиндаа шатаж хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа. 
Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард автомашины кабиндаа шатаж нас барсан залуугийн эхнэр Ж.Туул "Би нөхрийнхөө шатсан машин дээр нь очиж үзсэн. Төмөр л үлдсэн байсан. Миний нөхөр биш байсан болоосой  гээд эдлэл хэрэглэлийг нь ухаж үзсэн чинь гэрээсээ аваад гарсан халбага, сэрээ хоёрынх нь төмөр гарч ирэхэд л нас барсан гэдэгт итгэсэн /уйлав.сур/. 
Нөхрийгөө нас барсны дараа үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоож өгөхийг хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэлтэй. Учир нь энэ байнгын ажлын байр гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл үүнийг ажил олгогч буюу хятад тал "Танай байцаагч буруу дүгнэлт гаргасан” гээд МХЕГ-т очсон байна. Энэ бол Монгол Улсын төрийг доромжилж байгаа гэсэн үг” гэлээ. 
Монголоос авахгүй цалин өгдөг учраас гэртээ харихгүй… 
Ийм л хүнд нөхцөлд Монгол жолооч нар ажилласаар, амьдралын төлөө зүтгэсээр…Тэднийг ингэж олноор нь эмэгтэй, эрэгтэйгүй цуглуулсан шалтгаан нь бэлэн мөнгө. 
Шивээхүрэн-Сэхэ боомтод нүүрс тээвэрлэлтэд явдаг С.Майхүү сардаа 3-5 мянган юанаар цалинждаг аж. Гэхдээ автомашины эвдрэл, гэмтлээ жолооч өөрөө бүрэн хариуцдаг тул эвдэрсэн тохиолдолд овоо ахиу мөнгөөр засч, сэлбүүлдэг юм байна. Тэр мөн л хөдөлмөрийн гэрээгүй ажилладаг. Тиймээс амь нас, эрүүл мэндээрээ хохирвол ажил олгогч "Хохино” л гэнэ. 
Гэхдээ л "Монголоос авахгүй цалинг тэндээс аваад байгаа учраас л гэрт нь хариулахгүй гэдсийг нь өлсгөхгүй тэнд уяад байдаг учраас л ажиллаад байна” хэмээн С.Майхүү учирласан юм. 
Хөдөлмөрийн гэрээг жолооч нар сүүлийн жилүүдэд маш идэвхитэй ярьдаг болсон ч эрхээ мэдэхгүй, хуулиа ойлгохгүйгээс хөдөлмөрийн гэрээгүйгээр, хүлцэнгүй ноомой ажилласаар байна.
 
 шууд.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex