Монгол цэргийн музейн газрын маапаан

0

Монгол цэргийн музейн газрын маапаан

Монголын зэвсэгт хүчний түүх, 1939 оны Халх голын дайн,1945 оны чөлөөлөх дайны дурсгал, эх орныхоо ширхэг чулууг хүртэл амиараа хамгаалсан баатруудын  дурсгалыг хадгалсан Монгол цэргийн музей уг нь хэн ч халдашгүй  дархан байх учиртай.

Гэтэл энх цагт хулгайчийн хар  гарт түүхийн дурсгалаа тонуулж өчнөөн "шархадсан” нь эмгэнэлтэйн дээр өдрөөс өдөрт  өндөр барилгуудад шахагдаж  цаашид музей  байх, байхгүй тухай   ярих ч магадгүй. Ер нь бол  "Байшин нь хуучирсан тул тийш нь нэгтгэнэ гэх юм уу, татан буулгая”  гэхийг байг гэхээргүй болжээ.

Юуны тухай яриад байна вэ гэвэл, өнөөдөр Монгол цэргийн музей   орон  сууцны хороолол дунд овойх  бараагүй навтгар хар  байшин л байгаа. Өдөр ирэх бүр эргэн тойронд нь өндөр барилгууд музейн газрыг шахан  сүндэрлэж буй нь "газрын дайн”-д буйраа тавьж өгөх гашуун ирээдүй хүлээж буй юм биш биз гэх хардлага төрүүлж буй юм.

 

Музейн газрыг байшингаар дүүргэх үйл явц  2012 онд түлхүү хэрэгжсэн байдаг. Тухайн үед Монгол цэргийн музейн урд /бараг  хашаан дотор нь/   орон сууцны зориулалттай 10 давхар хоёр барилгын ажлыг  дулаан холболтын зөвшөөрөлгүйгээр эхлүүлснийг  Мэргэжлийн хяналт, холбогдох газрууд шалгаад  зогсоож байв.

 

Гэвч тэр барилгын ажил цааш үргэлжилсээр зэвсэгт хүчний алба хаагчдын 230+70 буюу 300 айлын орон сууц нэртэйгээр ашиглалтад орсон. Офицер, ахлагч, алба хаагчдын нэр дээр баригдсан тэр орон сууцанд зорилтот бүлгийнхэндээ бараг л олдоогүй гэж байгаа. Харин хурандаа, генералууд нь хямд үнээр авч цааш үнэ хүргэж зарсан, зарим нь үр хүүхдүүддээ өгсөн гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч байв. Бас нэг "но” нь тус барилгын 10 тэрбумын өртөгтэй  тендерийг УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Баттулгын  "Спейшл” компани авсан байдаг. Тендер болоод санхүүжилттэй  холбоотой асуудал нь  авлига хээл хахуулийн чанартай байна гэх үндэслэлээр БХЯ-ны  Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан, хурандаа н.Ариунболд, Батж.Батбаярын хүү   Б.Баттулга нарыг АТГ шалгаж,  Цагдан хорих 461 дүгээр ангид  саатуулж байсан удаатай.

 

Музей анх байгуулагдсан түүхийг сонирхвол  1987 онд Сайд нарын Зөвлөлийн "Монгол Ардын армийн цогцолбор байгуулах тухай тогтоол гарснаар цэргийн музей байгуулах эхлэлийг тавьсан байдаг. Харин барилгын ажлыг Ардын армийн 022, 158 дугаар анги гүйцэтгэж,  1996 онд Монгол цэргийн музей албан ёсоор нээлтээ хийсэн юм. "Цогцолбор байгуулна” гэдэг ганц музейн  байшин барих  тухай биш байх. Иймд газрын асуудлыг ч гэсэн  тийм зориулалтаар  шийдсэн байж таарна. Харамсалтай нь хожим "Цэргийн зориулалттай цогцолбор газар”  гэх  нэр зүүн  БХЯ  мэдэлдээ байлгаж, газрын наймаа сүнгэнүүлчихэж  болохгүй  тул  алба хаагчдынхаа нэр дээр байшин барьж, орон сууцны  наймаа хийсэн байж болзошгүй мэдээллүүд хэвлэлээр ч олон гарсан.

Ер нь бол орчин цагт ч гэсэн тус газарт цэрэг дайчдын дурсгалын цогцолбор барина гэх үг, санаа   Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн амнаас гарч байв. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол цэргийн музей,  Г.К.Жуковын өргөн чөлөө бүхий газарт Энхийг сахиулагчдын цогцолбор байгуулах  тухай  хэлж байв.

 

Сүүлд тус цогцолборыг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна”  гэж ЗХЖШ мэдэгдсэн байдаг. Энд бас л "но” орсон байх. Учир нь Ц.Элбэгдоржийг  үг хэлсний маргааш интернэтэд  тавигдсан түүний үг, цахим хуудсуудаар гарсан мэдээллийг "устгасан” байдаг юм.

 

Монгол цэргийн музей байгаа Маахуур толгой орчим орон сууцны хороолол эсвэл айлын хашааны газраар дүүргэчихмээргүй  түүхэн дурсгалт  газар. Учир нь тэнд   монгол  цэргийн их жанжин Д.Сүхбаатар хүүхэд ахуйдаа   тоглож өссөн түүхтэй. Энэ тухай түүх сурвалжид "1896 онд Цагаан дээлт Дамдин Сэцэн хан аймгийн суурин жасааны газар /галчаар/ ажиллах болмогцоо толгойн баруун сугад буй Сэцэнхан аймгийн харъяат  ядуучуудын хороололд ирж буусан бөгөөд тухайн  үед Сүхбаатар гурав, дөрөвхөн настай байсан”  хэмээн тэмдэглэсэн байдаг.

 

Монгол цэргийн музейгээс урагш өргөн чөлөөний адагт маршал  Г.К.Жуковын гэр музей бий.  Дэлхийн II дайнд нэр нь дуурссан цэргийн гарамгай зүтгэлтэн тэрээр Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэлд үнэлж баршгүй гавьяа байгуулсны учир 1981 онд Г.К.Жуковын хөшөөг тус газарт  байгуулж, түүний 1939 оны аравдугаар сараас 1940 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд амьдарч  байсан байшинд нь   гэр музейг нь  байгуулсан юм.

Гэсэн атал бид түүх рүүгээ нулимж байгаа юм шиг  дэлгүүр, орон сууцны барилгаар  тэр хавийг дүүргээд зогсохгүй, түүхийн дурсгалыг хадгалж буй Монгол цэргийн музейгээ цаашид байх уу, үгүй юү гэдэг асуултыг тавихад хүртэл  хүрч байх ч гэж.

Дэлхийн улс орнууд түүх дурсгалдаа гүн хүндэтгэлтэй ханддаг. Цэрэг, армийн түүхээ бүр ч нэгдүгээрт тавьдаг. Учир нь цэрэг армийн   музейгээ  төр улсын  үндэс тэнд байна гэж үздэг. Ганц жишээ хэлье,  ОХУ нийслэл Москва хотдоо  "Ёслолын дэнж” буюу  "Поклонная гора”  хэмээх цогцолбортой. Дурсгал, хүндэтгэлийн энэ цогцолбор нь  нийтдээ  135 га талбайг эзэлдэг. Дотор нь "Дэлхийн I дайны баатруудад”, ”Орос орныг хамгаалагчдад”, "Амь үрэгдэгсдэд” зориулсан хөшөө, Ялалтын хөшөө, Интернационал-дайчдын хөшөө,”Ард түмнүүдийн эмгэнэл” сэдэвт хөшөө, "Аугаа эх орны дайны төв музей” болон цэргийн зэвсэг, техникийн музей, Эх  орны дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан сүм хүртэл  байдаг. Цогцолборын гол   хэсэг, хамгийн их үзэж харах дурсгалтай газар бол "Аугаа эх  орны дайны ялалтын төв музей” нь юм.  1986 онд байгуулагдсан  тус музей 50 мянга гаруй үзмэртэй. Байлдааны зэвсэг, техник хэрэгсэл, марк зоосны цуглуулга, гар бичмэл, гэрэл зураг гэсэн ховор дурсгалтайн дээр  эх орны дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тулалдаануудын сэдэвт үзүүлэн, номын сан, амь үрэгдэгсдийн цахим сан  байдаг.

Тэгвэл Монголд эсрэгээрээ Монгол цэргийн музей нь гол үзмэрүүдээ хулгайчид өгөөд явуулчихдаг, хуурамчийг хийгээд солиод тавьчихдаг.  Эрх мэдэлтнүүд музейн газарт байнга шунаастай. Дайны баатрууд, эх орончдын дурсгалын цогцолбор байгуулах ёстой газарт  орон сууц нэртэй байшин барьж  наймаалаад явж байх жишээтэй. Энэ салбарын өнөөгийн төрх, үйл хэрэг ийм л байна. "Эх орон, газар шороо минь” хэмээн  өмөлзөж  суман шуургыг сөрж явсан жинхэнэ өрлөг жанжнуудаа мартаж, сонгуулийн шагналд сайд, дарга нараасаа авсан алтан  мөрдэстээ  эрдсэн энэ цагийн "эрлэг” жанжид олширсон цагт цаашид  юу ч  болж болзошгүй, тэрийг нь ч  таашгүй юм.

Харин Монгол цэргийн музей байх ёстой, байлгах  ч ёстой. Баатруудаа битгий мартаарай, бид тэдний амиараа хамгаалсан газар шороон дээр байгуулсан тусгаар тогнолынх нь буяныг эдэлж яваа  шүү  гэдгийг хойч үедээ сануулсаар байх болно. Энэ нь сэтгүүлч бидний үүрэг билээ.

Ч.Зотол

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex