Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой Дамбадаржаа хийдийн цогцолборыг танилцуулж байна

0
"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс нийслэлийн иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалт газрыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ.

Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван сүм хийдээс Дамбадаржаа хийдийн цогцолборын түүхийг гэрэл зургийн хамт танилцуулж байна.
1. Дамбадаржаа хийдийн цогцолбор
2. Гандантэгчинлэн хийдийн цогцолбор
3. Богд хааны ногоон ордон музейн цогцолбор
4. Чойжин ламын сүм музейн цогцолбор
5. Гэр хэлбэрт модон дуганууд​
 
ДАМБАДАРЖАА ХИЙДИЙН ЦОГЦОЛБОР
 
Товч түүх:
Дамбадаржаа буюу Шашныг бадруулагч сүмийг Манжийн хааны зарлигаар хоёрдугаар Богд Жавзундамба хутагтын дурсгалд зориулан 1761-1765 онд баруун, зүүн Сэлбэ голын уулзварт байгуулжээ. Энэ үйл явдалтай холбогдуулж 1765 онд манжийн хааны зарлигийг тэмдэглэн, мөн Шашныг бадруулагч сүмийн тухай холбогдох зүйлийг гэрэлт хөшөөнд монгол, төвөд, манж, хятад хэлээр сийлж, сүмийн гол хаалганы баруун, зүүн талд байрлуулсан бөгөөд байгалийн элэгдлээс хамгаалах зорилгоор дээр нь асар босгожээ. 1774 онд хийдийн хэрмийн баруун хойд өнцөгт хоёрдугаар Богдын шарилын суваргыг босгож, улмаар уг шарилын сүмийг тахих болсон байна. 1778 онд тус хийдэд хоёрдугаар Богдын шарилыг шилжүүлэн авчиржээ. Хийд нь ерөнхий төлөвлөлт, хийц, өнгө будаг, чимэглэлийн хувьд  Амарбаясгалант хийдтэй адил бөгөөд боржин чулуу, хөх тоосго, хөх ваар, мод зэрэг нь барилгын үндсэн материал болжээ.
Дамбадаржаа хийд нь цогчин дуган, 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг томоохон хийд байв.

1938 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг хааж, бурхан тахил, ном судруудыг устгаж, модон барилгуудыг буулган зөөж, Махранзийн сүм, хашааны гадна дотно байсан дөрвөн суварга, хөх тоосгон хэрмэн хашааны заримыг буулгажээ.

1940-1941 онд Дамбадаржаа хийдийн зарим дуганыг буулгаж, Монголын үйлдвэрчний эвлэлийн харъяа Улсын амралтын газрын том дөрвөлжин цагаан байшинг барьсан нь тухайн үед Сэлбийн амралтын газар гэж нэрлэгдэж байв.

1944-1945 оны үед Дамбадаржаа хийдийн дэргэд зургаан цагаан байшинтай Улсын өдрийн амралтын газрыг байгуулж, Улаанбаатар хотын үйлдвэрийн ажилчид өдрөөр ирж амарцгаадаг байв.1947 онд Япон цэргийн олзлогсдын хэрэг эрхлэх газрын эмнэлэг, 1950 онд сүрьеэ өвчний эмнэлэг, 1987 оноос өндөр настныг сувилах эмнэлгийн зориулалтаар ашиглаж байжээ.

1990 онд хийдийн хурал номын үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд өдгөө нийт 50 гаруй лам хуврагтайгаар өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байна.

Өдгөө тус хийдийн цогцолбороос цогчин дуган (хийц төлөвлөлтийг нэлээд өөрчилсөн), жин хонх, жин хэнгэрэгийн сүм, түүхийн баруун, зүүн сүм, сэрүүн лаврин, зүүн, баруун сэмчин, гүрмийн дуган, модон гэр дуган хадгалагдан үлдсэн.

Хамгаалалтын зэрэглэл:
Анх БНМАУ-ын СнЗ-ын 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад бүртгэн авсан байна.

Байршил:
Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжны баруун талд байдаг.Улаанбаатар хотын төв цэгээс зүүн хойш 9 км зайтай.

Солбилцол:
N47 58 57.8
E106 56 10.4

Онцлог:
Монголын гурван том хийдийн нэг. Улаанбаатар хотод баригдсан анхны архитектурын дурсгал.
 
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex