Оюутан цэргүүд энэ сарын 21-нд тангарагаа өргөнө
"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлсэн бөгөөд сурлагын чанар болон бусад нөхцөл байдлыг нь харгалзан 49 их, дээд сургуулийн 1000 оюутан залуус хамрагдаж байна.
Цэргийн ерөнхий бэлтгэл буюу онолын сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулсан бол цэргийн мэргэжлийн бэлтгэл буюу тактикийн сургалтууд зургадугаар сараас эхэлсэн. Ингэхдээ нийслэлд 750 оюутныг БХИС-ийн Сургалтын төвийг түшиглэн, баруун аймгийн 150 оюутан Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний ангид, зүүн аймгуудын 100 гаруй оюутан Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний ангид бэлтгэж байна.
Өнгөрсөн бямба гаригт оюутан цэргүүдийн тактикийн бэлтгэлийн явцтай Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Ж.Амгалан, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар танилцсан билээ. Энэ жилийн оюутан цэргүүд энэ сарын 12-нд цэргийн тангарагаа өргөнө.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.