Төрийн өмчит газрыг хувьдаа завших үзэгдэл гаарсаар…

1008
"Үлэг гүрвэлийн  төв музей” буюу хуучнаар Лениний музейн барилга, байгууламжийг газрын хамт барьцаанд  тавьсан тухай мэдээ  мэдээлэл өнгөрсөн саруудад хэвлэл мэдээллээр шуугиад өнгөрсөн билээ. Өөрөөр хэлвэл Нийслэлийн Монгол Ардын Намынхан 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр № 03 тоот Зээлийн гэрээ байгуулан 1.000.000 /нэг сая/ ам.долларыг иргэн Готовын Алтангаас зээлсэн баримтыг Төр өмчөө баталгаажуулан бүртгэх явцадаа олж мэдсэн юм.

Харин ТӨХ-ны зүгээс, төрийн өмч, онцгой обьект болох музейн барилга, түүний доорх газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож бусдад барьцаалсан болохыг мэдсэн даруйдаа Монгол Ардын Намд хандан, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны гэрээний шаардлагаас сольж, барьцаанаас чөлөөлөхийг шаардсан боловч өнөөдрийн хүртэл тухайн шаардлагыг биелүүлэхгүй, ямар нэг байдлаар хариу өгөхгүй байгаа ажээ.

Хууль бусаар гадагшаа гарсан палентлогийн одлворуудаас 22 ширхэг нь АНУ-аас 2014 оны 10 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотноо ирэх гэж байгаа даа холбогдуулан дээрх үүсээд байгаа нөхцөл байдлыг нэг бүр нэг талд шийдвэрлэхээр Төрийн өмчийн хороо, Үлэг гүрвэлийн  төв музейн зүгээс ажиллаж байгаа юм байна. Тэд энэ асуудлаар, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Улс, орон нутгийн музей нь тухайн нутаг дэвсгэрт орших соёлын өвийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах чиг үүрэгтэй гэж заасны дагуу түүх соёлын дурсгалт өвийг хадгалж хамгаалах онцгой чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладагийн хувьд өчигдөр "Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1  дүгээр шүүх”-д хамтарсан нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т  "хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр … барьцаалах, …-ыг хориглоно” гэж заасныг дагуу Монгол Ардын Намыг хариуцагчаар татаж байна. Иймд тухайн төрийн өмчит музейн барилга, байгууламж, эзэмшлийн газрыг нь барьцаанаас чөлөөлөх, барьцааг солих асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү хэмээн нэхэмжлэлээрээ дамжуулан шүүхэд хандсан нь энэ ажээ.

Дашрамд өгүүлэхэд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 869 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2013 оны 645 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2013 оны 689 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол /15141/ Тусгаар тогтнолын талбайн 1 тоот хаягт байршилтай оффис, үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Y-2202002678 дугаарт бүртгэлтэй В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь төр болохыг тухайн шат шатны шүүхээс тогтоосон байдаг юм байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1008 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex