Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн “гуйлт”, АТГ-ын даргын “гэдийлт”
АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудлыг УИХ-ын ээлжит чуулганы хүрээнд өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон болгоныг үг дуугүй баталдаг гишүүд энэ удаад АТГ-ын даргыг чөлөөлж чадах уу гэдэг эргэлзээтэй.
Х.Энхжаргалыг чөлөөлөхийн тулд "Бүрэн эрхийн хугацаа дууссан” гэдэг шалтгааныг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тавьдаг. Харин Х.Энхжаргал албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг өөрийнхөө томилогдсон өдрөөс тоолдог. Ийм л хуулийн асуудал тэдний яригдсаар жил гаруй болчихлоо.
Х.Энхжаргалын хувьд УИХ-ын дарга асан М.Энхболдтой маш ойрын холбоотой. М.Энхболдын нөлөөнд байдаг лав Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр үздэг бололтой юм. Х.Энхжаргал ч үүнийгээ нуудаггүй. "Их хурлын дарга Миеэгомбын Энхболд гэдэг хүн бид хоёр нас чацуу. Бид хоёр хар залуугаасаа танил болсон.
Сэтгэгдэл байхгүй байна.