Хэрэг хуучирдаггүй буюу Хөшөөтийг “хөнөөсөн” У.Барсболд

0

 

Сүүлийн үед улстөрчидийн өнгөрсөн жилүүдэд хийсэн олон булхай ил болж, зарим нэг нь дээлээ нөмрөхдөө тулж байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Манай сайтын зүгээс өмнө нь сайд байгаад улсын хөрөнгөнд гараа дүрээд чимээ алдарсан улстөрчидийн тухай сурвалжлан цувралаар хүргэхээр бэлэн болллоо.

Бидний энэ удаагийн хөндөх сэдэв нь нийгэмд баггүй дуулиан тариад байгаа стратегийн орд, түүний тойрсон хулгайн тухай мэдээллэх болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-д "стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” хэмээн тодорхойлсон байдаг. Энэ шалгуурыг Хөшөөтийн нүүрсний уурхай 100 хувь хангадаг ч зувчиж үлдсээр нэг л мэдэхэд гадныханы мэдэлд шилжсэн түүхтэй.

2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын 27 тоот тогтоол гарч байлаа. Энэхүү тогтоолоор тодорхой шалгуур хангасан ашигт малтмалын ордуудыг стратегийн орд газарт хамруулахаар болсон ч Ховд аймгийн Дарви сумын нутагт байх Хөшөөтийн нүүрсний уурхай шалгуурыг хангасан ч тодорхойгүй шалтгаанаар мултарч үлдсэн байдаг. Хожим буюу 2013 онд Хөшөөтийн уурхай 2011 онд 7,3 тэрбум төгрөгийн төлбөр төлөвлөж байсан нь 4,3 хувь болж, цаашид олборлолт өсөхөд таван хувиас дээш гарахаар байна.
Хүчин чадлын бусад үзүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээгээр Хөшөөтийн орд нь стратегийн ач холбогдол бүхий ордын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа учраас УИХ-ын 2012 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайдад даалгаж байлаа.
Гэвч энэхүү уурхай мөн л стратегийн орд гэх жагсаалтаас мултарсан. Үүний улмаас тус сумын иргэд эсэргүүцэл илэрхийлжтус ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг иргэн Б.Мөнхбаатар, О.Батсүх нар Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан байв.
Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхээс хэргийг хэлэлцэхгүй удааширсаар сүүлдээ Монгол Улсын үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 12, 14, Иргэний хуулийн есдүгээр зүйлийн 15.1-д зааснаар Б.Мөнхбаяр, О.Батсүх нар нь дээрх нэхэмжлэлийг гаргах бүрэн эрхтэй байна. Гэвч Засгийн газарт хуулиар хүлээсэн үүргийг шүүх шаардах эрхгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн тухайн үед нэхэмжлэгч тал болон тэдгээрийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар шүүх засаглалын үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил шургалсан байж болзошгүй хэмээн үзээд буйгаа ч илэрхийлж байсан юм.

Энэ бүхний цаана нэгэн цагт МАХН-ын томоохон санхүүжүүлэгч хэмээн нэрлэгдэж, БО-ны сайдаар ажиллаж байсан У.Барсболд байсан нь нэгэнт ил болсон. Харин одоо шударга ёс гэж байдаг бол Монголын баруун хязгаарын гүнээс олдсон Хөшөөтийн нүүрсний уурхайг 87.5 сая тоннын нөөцтэй хэмээн худал материал бүрдүүлж стратегийн ордоос хасуулж, хулгайлсан гэмтэнг шүүх дуудаж, үнэнийг дэлгэх ёстой.
Хэдийгээр батлагдаагүй ч тус орд нь 306-460 сая тонн нүүрсний нөөцтэй гэгддэг. Энэ нь Тавантолгойн нүүрсний орд газрын араас бичигдэх томоохон тоо. Үүнийг тус ордын дийлэнх хувьцааг эзэмшиж буй БНХАУ-ын иргэн Лю Чэн Линий босгож чадсан хөрөнгөөс харж болно. Тодруулбал, "Монголиан Энержи Корпораци” буюу "Мон Эн Ко” компани Хөшөөтийн ордын 51 хувийг эзэмшдэг.
Лю Чэн Лин гэгч өөрийн хувьцаагаа арилжаанд оруулж 2.5 тэрбум ам.доллар болгосон талаар мэдээлэл байдаг. Тиймээс улсад нээх ашиг тусгүй хэмээн үл тоогдоод буй эл нүүрсний ордоос гадны иргэн асар их мөнгө босгож чадсан юм.
Үүгээр зогсохгүй "Мон Эн Ко” компани өөрийн албан ёсны цахим хуудас дээрээ нүүрсний нөөцийг 87.5, 460 ч бус 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн зарлаж, цаашид 4.4 тэрбум болтлоо өсөх магадлалтай хэмээсэн байдаг.
Тиймээс ч тус ордыг авахаар ихээхэн хөл дуулиан болж, хуулийнхан хийгээд улстөрчидийн гар хөл орж, улайрч байж авсан нь үнэн. Шанагаар хутгаад хаячих хэмжээний нөөцтэй ордын төлөө үхэн хатан улайрч, зүтгэх шаардлага хятадуудад ч түүний гар хөл болсон сайд асан У.Барсболдод ч байхгүй. Их нөөцийн төлөө төрөө хүртэл хуурсан У.Барсболдоос ТӨР ТӨЛӨӨСӨӨ НЭХЭХ ЭРХТЭЙ. Нийгмийн ороо бусгаа байдлыг далимдуулан Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүй нөөцтэй, ашигтай ордыг алга урвуулахын төдий өөрийн болгож, өрөөлд зарсан улстөрч ядаж нутгийн олон түмнээс нь уучлал гуйхгүй байх нь шударга ёс гэж үү.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Erennews.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex