Ким Жөн Ун Төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогджээ

0

 

Ким Жөн Ун Төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогджээ

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын эрх барих дээд байгууллага болох Төрийн зөвлөлийн даргын албан тушаалд улиран сонгогджээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг  /СТЦМА/ мэдээлэв.

 

"Арван дөрөв дэх удаагийн сонгуулийн Ардын дээд хурлын /АДХ/ анхдугаар чуулганы үеэр Ким Жөн Уныг БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн” гэж СТЦМА-ийн мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. Тус агентлагийн мэдээлэлд цохон тэмдэглэснээр, Ким Жөн Уныг энэ албан тушаалд ард түмэн санал нэгтэйгээр дэвшүүлснийг АДХ-ын депутатууд баяр ёслолын байдалтайгаар зарлан мэдэгдсэн байна.

Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 11-нд Пёньян хотод болсон АДХ-ын анхдугаар чуулганаар дээрх албан тушаалд улиран сонгогджээ. Үүнээс гадна, депутатууд АДХ-ын тэргүүлэгчдийн шинэ даргыг сонгосон байна. Энэ албан тушаалд Цой Рён Хэ томилогджээ.

СТЦМА-ийн мэдээлснээр, Цой Рён Хэ мөн БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн нэгдүгээр орлогч даргын албан тушаалд сонгогдсон байна. Тэрбээр өмнө нь Төрийн зөвлөлийн орлогч даргын албыг хашиж байжээ.

АДХ бол 687 депутатын суудалтай хууль тогтоох дээд байгууллага юм. Таван жилийн хугацаатайгаар сонгогддог депутатууд жилд нэг удаа хуралдаж, улсынхаа төсөв болон хамгийн чухал хуулийн төслүүдийг баталдаг байна. Хууль тогтоогчдын чуулган завсарлах хооронд эрх мэдэл АДХ-ын тэргүүлэгчдийн гарт төвлөрдөг аж. Одоо АДХ-ын тэргүүлэгчдийн даргын албыг урьд нь Ким Ён Нам хашиж байжээ. Тэрбээр хоёрдугаар сард 91 нас хүрсэн байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex