“Brent” маркийн нефтийн үнэ 72 ам.долларт хүрч өсжээ
"Brent” маркийн нефтийн зургадугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 72.01 ам.доллар болж өссөнийг Лондоны ICE биржийн арилжааны мэдээлэл харуулжээ.
Хамгийн сүүлд энэ сортын нефтийн үнэ нэг торх нь 2018 оны 11 дүгээр сарын 8-нд 72 ам.доллар давж байв. Тухайн үед АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас зах зээлийн байдал тогтворгүйжэж, үнийн хэлбэлзэл үүссэн юм.
Хэрэв нэг торх нефтийн үнэ 70 ам.доллар давбал "ОПЕК +” бүлэглэлийн орнууд олборлолтынхоо хэмжээг бууруулах тухай гэрээг ирэх зургадугаар сар гэхэд дуусгавар болгож магадгүй тухай шинжээчид урьд нь мэдээлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.