Н.Мадурогийн ойрын хүрээллийн хүмүүс сөрөг хүчнийхэнтэй тохиролцсон байжээ

0

 

Н.Мадурогийн ойрын хүрээллийн хүмүүс сөрөг хүчнийхэнтэй тохиролцсон байжээ

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн ойрын хүрээллийн гурван хүн "Ерөнхийлөгч эрх мэдлээ шилжүүлэн өгөх ёстой" хэмээн сөрөг хүчнийхэнтэй тохиролцсон байсан боловч хэлсэн үгнээсээ буцсан тухай АНУ-ын эрх баригчид мэдээлэв.

 

Н.Мадурогийн дэглэмийг дуусгавар болгоход туслалцаа үзүүлэхийг сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо цэргийнхэнд уриалсаны дараахан дээрх явдал болжээ. Х.Гуайдог дэмжигчид мягмар гарагт нийслэл Каракас хотын гудамжуудад гарч жагссан байна. Харин цэргийн хүчний удирдагчдын хувьд төрийн эргэлт хийхийг завдаж байна хэмээн Х.Гуайдог буруутгаж, Н.Мадурог дэмжсэн хэвээр байгаагаа илэрхийлсэн юм.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны хэлснээр, Венесуэлийн сөрөг хүчнийхэнтэй гурван сарын турш хэлэлцээ хийсэн гурван хүний нэг нь Батлан хамгаалахын сайд Владимир Падрино ажээ. Гэсэн хэдий ч тэрбээр мягмар гарагт телевизийн сувгаар дамжуулан мэдэгдэхдээ, Н.Мадурод үргэлжлүүлэн үнэнчээр зүтгэхээ нотолжээ.

"Дээд шүүхийн ерөнхий шүүгч Майкель Морено, ерөнхийлөгчийн харуулын дарга Иван Рафаэль Эрнандес Дала нар дээр дурдсан хүмүүсийн дунд багтаж байсан. Тэд бүгд эрх мэдлийг тайван замаар Х.Гуайдод шилжүүлэн өгөхийг дэмжиж байсан” гэж Ж.Болтон нэмж хэлжээ. Гэсэн хэдий ч Н.Мадурод үнэнчээр зүтгэгчид түүнээс нүүр буруулахаар бэлтгэж байсан талаарх нотолгоог Үндэсний аюулгүй байдлын зөвлөх дэлгээгүй байна. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex