ТЕГ-ын дарга Б.Заяабал Их, дээд сургуулийн ОЗ-ийн дарга нарт “ТАТВАРТ ИРГЭНИЙ ОРОЛЦОО” сэдэвт сургалт зохион байгууллаа
Нийслэлийн татварын газар нь Монголын оюутны холбоо, Дотоод хэргийн их сургуультай хамтран "ТАТВАР-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” сэдэвт өдөрлөгийг 5 дугаар сарын 10-ны өдөр Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгууллаа.
Оюутан залуусын татварын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээний шилдэг оролцогчдыг хүндэтгэлийн тайзнаа урин, баяр хүргэж дурсгалын зүйл гардуулсан. НТГ-аас оюутан, сонсогчдын дунд татварын сэдэвт асуулт, хариултын тэмцээн зохион байгуулсан.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР |
Сэтгэгдэл байхгүй байна.