Зарим агентлагийн даргын түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо
Өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурван дэд сайд болон зарим агентлагийн дарга нарын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо.
Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даажамба нарыг томилсон бол Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Зориг, Биеийн тамир, спортын газрын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Шаравжамц, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Баатарцогт, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Нямдаваа нарыг томиллоо.
Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нарыг томилоогүй байна 1. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар 2. Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар 3. Татварын Ерөнхий Газар 4. Улсын Бүртгэл, Оюуны Өмчийн Газар 5. Архивын Ерөнхий Газар 6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар 7. Гадаадын Иргэн, Харъяатын Газар 8. Эрүүл Мэнд, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар 9. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар 10. Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар 11. Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газар 12. Биеийн Тамир, Спортын Газар 13. Соёл, Урлагийн Газар 14. Иргэний Нисэхийн Ерөнхий Газар 15. Ашигт Малтмал, Газрын Тосны Газар 16. Мал Эмнэлэг, Үржлийн Газарын дарга нарыг томилоогүй байна.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.