Ойрхи Дорнод руу 120 мянган цэргээ илгээхэд бэлэн байна
Иран цөмийн зэвсгээ боловсруулах үйл явцаа хурдасгах юмуу Америкийн цэргүүд рүү халдвал Ойрхи Дорнод руу 120 мянган цэргийн албан хаагчийг илгээх тухайгаа тусгасан цэргийн шинэчилсэн төлөвлөгөөгөө АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан танилцуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахтай уулзах үеэрээ энэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Шинэ төлөвлөгөө нь Ираны эсрэг явуулах хуурай замын ажиллагааг тусгаагүй байна.