АНУ-ын хамгаалалтын бодлогууд дэлхийн худалдааны дүрэм журмыг сулруулж байна
АНУ-ын худалдааны хамгаалалтын бодлогууд дэлхийн худалдааны дүрэм журам, хэм хэмжээг сулруулж байна гэж Камбожийн мэргэжилтнүүд үзэж байна.
"Вашингтоны худалдааны хамгаалалтын бодлогоос үүдэлтэй сөрөг үр дагаврыг дэлхий дахин ялангуяа Камбож тэргүүтэй жижиг эдийн засагтай улсууд хүртэж байна" гэж Камбожийн Хөгжлийн сан институтийн тэргүүн Мэй Калян онцолжээ. Мөн тэрбээр, дэлхийн улс орнуудын олон арван жилийн турш бүтээсэн олон улсын худалдааны дүрэм журам, хэм хэмжээг нурааж буйд харамсаж байна гэж нэмж хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй худалдааны нэг талт, хамгаалалтын бодлого нь худалдааны олон талт бодлогод ноцтой аюул занал учруулж буйг М.Калян онцлоод, нээлттэй, хүртээмжтэй олон талт системийг баримталдаг орнуудыг нэг талт бодлогын эсрэг нэгдэхийг уриалсан байна.
"Худалдааны дайнд аль нэг тал ялалт байгуулсан тохиолдол түүхэнд байхгүй" гэж "Asian Vision” институтийн ерөнхийлөгчийн хэлжээ. "Beltei” олон улсын их сургуулийн ахлах профессор Жосеп Меттюсийн хэлснээр, Вашингтоноос үүдэлтэй худалдааны дайн дэлхийн эдийн засагт хамгийн том аюул заналыг учруулж байгаа ажээ.
Д.Трампын худалдааны дайны үндсэн хохирогчид нь Америкийн хэрэглэгчид байх болно хэмээн Ж.Меттюс тэмдэглээд, АНУ-ын зах зээл дэх БНХАУ болон бусад орнуудын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тус улсын бөөний худалдаачид, борлуулагчдад сөргөөр нөлөөлнө гэж хэлжээ. Мөн тэрбээр, АНУ-ын Засгийн газар энэ зохисгүй үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэйг онцолсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна.