ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн хүсэлт өгөхөөр болжээ
Монгол Улсын дипломат албыг хувийн сонирхолдоо ашиглаж, дэлхийд нэр хүндийг нь унагасан үйлдлүүд ар араасаа илчлэгдэж байна. Улс орон дамжин контрабанд хийсэн, хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан дипломатын араас Хөх хот дахь консулын машины наймааны хэрэг сөхөгдөж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарыг нүүр хийх газаргүй болгож байна.
Гэвч энэ нь Гадаад хэргийн яам, дипломат албан бугшсан хөндүүр сэдэв биш. Энэ албыг МАН-ынхан удам дамжин өвлүүлэх маягаар ашиглах болжээ. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн Элчин сайдын яаманд Консулын хэлтсийн даргаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр ажиллахаар болсон нь ил бол Гадаад хэргийн яам анхаарлын төвд орж эхэллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын томилох шийдвэрийг Засгийн газар тавдугаар сарын 17-нд гаргасан бөгөөд энэ өдөр тэр Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох хүнээр нэрлэгдсэн юм.
Засгийн газар энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл өнөөдөр хэсэг иргэд 11.00 цагт Австрали улсын Элчин сайдын яамны гадна талбайд эсэргцүүцэл өрнүүлж, Н.Анхбаярыг Монгол Улсаас Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн хүсэлтийг өгөхөөр болжээ.
Я.Хулан
Эх сурвалж: Updown.mn
Сэтгэгдэл байхгүй байна.