УГ НЬ ГАРМАН ДЭЭР МОРИО ЮҮЛДЭГ ТЭНЭГ МОНГОЛ БАЙДАГГҮЙ Л БАЙЛТАЙ

2

УГ НЬ ГАРМАН ДЭЭР МОРИО ЮҮЛДЭГ ТЭНЭГ МОНГОЛ БАЙДАГГҮЙ Л БАЙЛТАЙ

Монгол Улсад нэг ам.доллар 1340 төгрөгийн ханштай, 4 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байхад Н.Золжаргал Монголбанкийг хүлээж авч байв. Тамгаа гардмагц ам.долларын ханш 2000 төгрөгт хүрвэл ажлаа өгнө хэмээн том дуугарч байсан ч удалгүй мань хүний тансаглал хэрээс хэтэрч эхэлсэн нь тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа бичигдэн үлдэж. Азаар сонгууль ч болж, эрх баригч нам өөрчлөгдөж, Н.Золжаргал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөв. Ингээд УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд Н.Баяртсайханд төвбанкны удирдлагын жолоог атгуулсан билээ. Харамсалтай нь, сохор зоосны валютын нөөцгүй, алдагдалд орсон албан байгууллага хүлээлгэж өгсөн нь мэлзэх аргагүй үнэн юм. Ийм эмгэнэлт нөхцөлтэй, эмнэлгийн хэлээр бол сэхээнд шилжсэн байсан Монголбанкийг 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлсэн, УИХ-ын гишүүнээр хэдэнтээ ажилласан Н.Баяртсайхан удирдах болсонд салбарынхан төдийгүй өнөөгийн парламент дахь гишүүд алга хавсран хүлээн авсан нь нууц биш. Арга ч үгүй юм. УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Хүнс, хөдөө, аж ахуйн болон Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн Сангийн сайдын албыг хашиж үзсэн нэгэн. Эдийн засгийн хямрал, валютын нөөц, алдагдлыг хэрхэн бууруулах ухаан сийлсэн эхний он жилүүдэд улс төр тогтуун байв.

Тийнхүү тухайн хүнд үеүдэд нь бахархалтайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлж байсан гишүүд юуны учир байр сууриа урвуулан, түүнийг зүхэх болов гэдэг анхаарал татна. Улс төр бужигнаж, эрх баригчид дотроо хагаралдаж, Тусгаар тогтнолын ордонд эргэлт гарч У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайдын тамгыг гардсан цагаас эл асуудал үүсэлтэй. Шударга бустай эвлэрэхгүй хэмээн тангарагласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэн тэргүүнд өмнөх даргын бүхий л томилгоог цэвэрлэж, өөрийн гар, хөлөө шургуулах ажиллагааг эрчимжүүлсээр байгаа.

60 тэрбумын асуудлаар хотын удирдлагуудыг өөрчилж, УИХ дахь намын бүлгийн даргаа хүртэл солив. Түүнчлэн ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан, олгосонтой холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулж, Зам тээврийн хөгжлийн сайдад ёс зүйн хариуцлага тооцсон. ЖДҮ-тэй холбогдсон Барилга Хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ, мөн ХХААХҮЯ, сангийн удирдлагуудад бүхэлд нь хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болж попорлоо. Үргэлжлүүлээд төвбанкны удирдлагыг солих талаар ийнхүү асуудал дэгдээж, мөнгөний ханш унаж, эдийн засгийн байдал муудсан шүүмжлэлийг хэсэгтээ өрнүүлж байна. Дайны хажуугаар дажин гэгчээр нефть импортлогчид хүртэл шатахууны үнэ өсгөн, үгсэн хуйвалдаж, ёстой хөл толгойгүй өдрүүд үргэлжилсээр байгаа. Энэ мэтчилэн тавилтат жүжгүүдийг найруулсан ч төвбанкны алдагдлыг богино хугацаанд бууруулж, валютын нөөц бүрдүүлж чадсан гэх Н.Баяртсайханыг суудлаас нь ховхлох шалтгаан намын даргад огтоос олдохгүй байгаа гэдгийг журмын нөхөд нь хэлж байна. Тиймдээ ч үе үе боргохоос өөрөөр яаж ч чадахгүй өнөөг хүрч байгаа юм. Эцэст нь АН-ын гишүүн Б.Пүрэвдоржоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах бичгийг өргөн бариуллаа. Өнгөн дээрээ Б.Пүрэвдорж боловч үнэн хэрэгтээ МАН-ын нөхөд шүгэл үлээж суугаа нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Төвбанкны үе үеийн удирдлагууд улс төрийн золиос болж бүрэн эрхээсээ өмнө албан тушаалаасаа буудаг зуршил гэм биш зан болчихоод байгаа. Энэ удаагийнх ч ялгаагүй бололтой.

Өнөөгийн Төрийн тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар сонгуулийн өмнө гар барьж, наймаалцсан гэдэг. Ямартаа Шадар сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжихийг уриалж явсан нь одоо нууц биш болсон. Хамтарсан тоглолт ч үр дүнгээ харуулж, Х.Баттулга Төрийн тэргүүний тамга гардаж, удалгүй МАН-ын дотоодод улстөрийн эргэлт гарч, У.Хүрэлсүхийн эрх мэдэл төсөөлшгүй хэмжээгээр томорсон. Тэдний тохиролцооны нэг хэсэг нь төвбанкны удирдлагыг АН-д авч өгөх байсан гэх шуум улстөрчдийн хүрээнийхэнд нэлээд хүчтэй яригдаж байсан ч хэн ч түүнд итгэхийн хүсэхгүй байлаа. Одоо харин аман яриа үнэн, бодит зүйл байсныг болж буй үйл явц харуулж байна. Тиймдээ ч улиг болсон тоон үзүүлэлтүүдээр чимэг хийж дампуурлаа зарласан "Капитал” банкаар огцролтын өмнөх өмнөтгөлийг хийгээд эхэллээ. Иргэдийн, тэр тусмаа банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн анхаарлын төвд байгаа энэ сэдвийг сайтар сэвж, улмаар Н.Баяртсайханыг унагаж авбал эрх баригч намын дарга нөгөө талд хүлээсэн үүргээ 200 хувийн гүйцэтгэлтэйгаар биелүүлж, цэнхэрээс угшилтай дараагийн хүнийг томилох тохироо явагдахад нээлттэй болох гээд байгаа бололтой.

Эх сурвалж: niigmiintoli.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

Mongol bankiig Huukeer udirduulchihval bolchih geed baigaa yum bish uu?! kkk

Garman deer morio solidog ni Uhnii huu Gurilsuh sh dee. MAHN-iin neriig songuuliin omnoh jil soliod yaalaa daa.!/ Garman deer morio solidoggui gej ug bii.songuuliin omnoh jild namiin neriig solij bolohgui gej hashir,turshlagati gishuud zondoo heleed tusiig es olj, tenegtdeg er bol Uhnii Gurilsuh gej medehgui baina uu?!

Garman deer morio solidog ni Uhnii huu Gurilsuh sh dee. MAHN-iin neriig songuuliin omnoh jil soliod yaalaa daa.!/ Garman deer morio solidoggui gej ug bii.songuuliin omnoh jild namiin neriig solij bolohgui gej hashir,turshlagati gishuud zondoo heleed tusiig es olj, tenegtdeg er bol Uhnii Gurilsuh gej medehgui baina uu?!

Mongol tor sagsuu huneer ingetlee dutaad balarah geed baisan yum uu?! Huuk yag ene baidlaaraa nutsgen tseejee gargaad onoo mototsikoloo unaad davhichihval ch hariin yumiig huu tatah baih shuu kkk.

Mongol tor sagsuu huneer ingetlee dutaad balarah geed baisan yum uu?! Huuk yag ene baidlaaraa nutsgen tseejee gargaad onoo mototsikoloo unaad davhichihval ch hariin yumiig huu tatah baih shuu kkk.

Garman deer morio solidog teneg bogood sagsuu er bainaa baina. Huuk negiig nerlej bolj l baina. Bas topor ch gej bolno. bas muujigai ch geh uu

:

арилжааны банкинд ажилж үзээгүй ёрөнхийлөнч тэргүүн дэд нарыг халах нь шударга бөгөөд ажил сайжруулах алхам болно

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex