М.Энхболд нарыг огцруулах ЭРХ У.Хүрэлсүхэд биш парламентад байгаа

1

М.Энхболд нарыг огцруулах ЭРХ У.Хүрэлсүхэд биш парламентад байгаа

АН-ын Удирдах зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралдаж, ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлэхээр дэмжиж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулахыг дэмжлээ. Цаашлаад УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг МАН-ын дарга У.Хүрэлсүх шаардаж, УИХ дахь бүлэгт асуудлыг оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулахыг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхи дэмжсэн даруйд НИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Амарсайханд санал хүргүүлэх албан бичиг үйлдүүлж, гарын үсгээ зурсан байна лээ. Өнгөрсөн долоо хоногт хотын парламент хуралдаж, нийслэлийн Засаг даргыг ажлаа сайн хийж байгаа гэж дүгнэн "хангалттай сайн” гэсэн үнэлгээ өгсөн бол шинэ долоо хоногийн эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэсэн үндэслэлээр огцруулах санал хүргүүлж байна. Үүнийг олон нийт хотын даргыг үүрэгт ажлаа хангалтгүй хийсэнд бус улс төрийн шийдвэрээр огцруулах саналд хүрсэн гэж олон нийт харж байна.Гэхдээ хотын дарга С.Батболдыг огцруулах эсэхийг НИТХ буюу хотын парламент шийднэ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Удирдах зөвлөл хуралдахаас урьтаж Ерөнхий сайдад ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн. Харин энэ удаад МАН-ын Удирдах зөвлөл У.Хүрэлсүх албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг сөхсөнгүй, хотын фракцынханд хариуцлага тооцохоор төлөвлөсөн сценарийн дагуу явагдсан. Тиймээс Д.Хаянхярваа гишүүнийг бүлгийн даргаас огцруулах асуудлыг УИХ дахь бүлэг шийднэ. Гэхдээ гишүүн Д.Хаянхярвааг  огцруулах үндэслэлд УИХ дахь МАН-ын бүлгийн эв нэгдлийг хангаж, чадаагүй, хагардуулсан” гэсэн шалтгаан явж байгаа. УИХ дахь МАН-ын бүлэг байтугай нам дотроо хотын, зүүний хүчний, шударга ёс-эрс шинэчлэлийн гээд хэд хэдэн фракц бүлэглэлээрээ хуваагдсаныг ажиглагчид андахгүй. Тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлэг парламент бүрдсэн цагаас, цаашлаад  намын даргаар шинээр томилогдсон үеэс 33:32-ын бүлэг илүүтэй тодорсон. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг чөлөөлснөөр 32:32 гэсэн тэнцүү харьцаатай яваа. Тиймээс бүлгийн даргаа огцруулах асуудалд санал тэнцэх үү, эсвээс Д.Хаянхярвааг бүлгийн даргаа огцруулаад, УИХ-ын даргаар М.Энхболдыг авч үлдэхээр тохироо хийх үү гэдгээр асуудал үргэлжлэх биз.

Учир нь Ерөнхий сайд өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг тавина. Хуулиараа УИХ-ын даргыг огцруулах ас уудлыг парламентын гишүүд хэлэлцэн шийдвэрлэх заалттай.  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх парламентын гаднах эрхэм. Гэхдээ түүний МАН-ын дарга гэх албан тушаал эрх баригч хүчнийг гаднаас бүхэлд нь захирах том эрх мэдэл, уг нь.  М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулах асуудал МАН бүлгийн улс төрийн шийдлээс хамаарна. Хэрвээ огцруулах асуудлыг УИХ-д тавьж хэлэлцүүлбэл парламент дахь сөрөг хүчинтэй улс төрийн тохироонд хүрэх шаардлага үүснэ. Сөрөг хүчин АН-ын тухайд 60 тэрбум”-ны асуудалд ч, ЖДҮХС-гийн зээлийг гишүүд авсныг ч эсэргүүцэж,  огцруулах шаардлагыг тавьж байсан.

Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг  дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой ЖДҮХС-гийн сангаас УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд тэрбум тэрбумаар зээл авсныг олон нийт эсэргүүцэн бухимдаж байгаа. Энэ үед МАН-ын дарга У.Хүрэлсүх хотын фракцын "60 тэрбум”-ынхны асуудыг сөргүүлэн тавьсан нь нийгэмд таалагдах улс төрийн шийдэл гэж тооцсон бол эндүүрэл. ЖДҮХС-гийн зээлийг УИХ-ын гишүүд, албан тушаалнуудад "намын даалгавар”-аар зохион байгуулалттай олгожээ гэсэн таамлаглалыг 950 саяас 48 тэрбум хүртэл төгрөгийн зээл авсан баримтууд улам баталгаажуулаад байгаа.

Тиймээс нийгэм бүхэлдээ МАН-д итгэхээ болиод байна, эрх баригч хүчний удирдагч аа. Ер нь тэгээд өнөөдөр бүрэн эрхийн хугацаа нь талаасаа талийж байгаа эрх баригч хүчнийхэн хэнийг даргаар томилж, хэддүгээр ээлжийн Засгаа байгуулах нь ч олон түмэнд нөлөөгүй, нүд хужирлах төдий зүйл. ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааны нэрийг дэвшүүлэхэд нь "Сангийн  сайдаар хэдэнтээ томилогдсон, төрийн сайдад зургаа дахиа нэр дэвшиж байгаа” гээд  түмэн олон тоо бодож, түүх ярьж, хачирлах нь зүйн хэрэг.

Ийнхүү эрх баригч хүчний талцал, хагарлыг хөндлөнгөөс харж, ажиглаж л байна. 

Н.Энхбат

http://www.shuud.mn/a/502904

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Ми.Энхболдын захиалгат бичлэг байна. Ийм л явуургүй болждээ. Олон жил хор найрсан одоо хорондоо өөрөө уналаа. Унах ч ёстой. Бусад асуудал болно оо.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex