“Монголбанкинд ажигладаг бус ажилладаг ерөнхийлөгч хэрэгтэй”

0
                                               Валютын ханшийг барьж чадаагүй Монголбанкны ерөнхийлөгчийг хэрхэх талаар УИХ-ын гишүүд яриад эхэлсэн.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулна” гээд мэдэгдчихсэн. Бид энэ талаар мэдээлсэн.
Тэрээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр  "…Ханшийн асуудал дээр гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр арга алга гэж хэлж байгаа хүн бидэнд хэрэггүй. Ажигладаг биш ажилладаг хүн хэрэгтэй. Дэлхийн санхүү, эдийн засгийн салбар маш хурдацтай өсч байхад чадвартай мэдлэгтэй хүн хэрэгтэй. Чадна болно гэж Монголбанкыг хариуцаж авчихаад одоо ийм юм яриад сууж болохгүй. Ажлаа хийж чадахгүй дийлэхгүй байна гэвэл ажлаа өгөх хэрэгтэй. Валютын ханш өсөөд байна. Төгрөгийн ханш сулраад байна. Юу хийх юм бэ. УИХ-ын гишүүдээ лоббидоод л яваад байх юм уу” хэмээн асууж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "…Валютын ханш эзэнгүй болсон” гэж байгаа.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "…Валютын ханштай холбоотой асуудлыг дэлхийн улс орнууд Засгийн газар, төрийн тэргүүний түвшинд ярьж байна.  Дэлхий нийтийн асуудлыг ганц хүн дээр наах гэж оролдож байгаа нь зохисгүй юм. Дэлхий нийтийг хамарсан хямралыг хамтдаа даван туулах ёстой. Валютын ханшийг эзэнгүй орхисон гэж хэлэх нь зохимжгүй. Оны эхнээс валютын эсрэг төгрөгийн ханш 5.7 хувиар суларсан. Бусад улс орнуудтай харьцуулах юм бол бид боломжийн түвшинд төгрөгийн ханшаа бариад явж байна гэж хэлж болно. Тухайлбал, Аргентин оны эхнээс 70 орчим хувиар унаад байна. Энэ улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-тэй 52.6 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын нөөц 43.1 тэрбум ам.доллар, ДНБ-ий хэмжээ нийтдээ 638 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Турк улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-тэй харьцах харьцаа нь 28.5 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын нөөц 84.1 тэрбум ам.доллар, ДНБ-ий хэмжээ 851 ам.доллартай тэнцэж байна. Эдгээр хоёр улстай харьцуулбал Монгол Улсын үзүүлэлт тааруу. Зөвхөн Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувьтай тэнцээд явж байна” гэж байлаа.
 
Валютын ханшийн бодитой өсөлт хийгээд Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн чуулган дээр, бас хэвлэлээр өгөөд байгаа тайлбарт сөрөг хүчин АН "…Монголбанк, Засгийн газрын хоорондын бодлогын уялдаа алдагдсан байна” гэсэн дүгнэлтийг хийгээд байна.
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хандаж "…Та 100 төгрөгөөр валютын ханшийг алдаад, өнөөдрийн байдлаар 3.0 тэрбум гаруй валютын нөөцтэй байгаа. Тэр нөөцийг 100 төгрөгөөр үржүүлэхээр та бол 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн үг. Та Монголбанкаа ашигтай ажиллуулахын тулд ард түмний халаас руу хуруугаа дүрсэн байна. Та ингэж шатахууны үнийг өсгөсөн байна. Ингэж та өргөн хэрэглээний барааны үнийг өсгөсөн байна. Та их арчаагүй хүн юм” гэв. Б.Пүрэвдорж хэвлэлд энэ талаараа "…Валютын ханшийн савлагааны асуудлаар манай намын бүлэг Ерөнхий сайдад асуулга явуулсан. Үндсэн учир шалтгааныг нь  олж, Засгийн газар бодлогын арга хэмжээ авах боломж байгаа эсэхийг асуусан юм. Монголын эдийн засаг эерэг үзүүлэлттэй байгаа энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн. Мөн Монголбанк валютын нөөцтэй. Эдийн засгийн ихэнх үзүүлэлт эерэг байгаа энэ тохиолдолд валютын ханшийг тогтоон барих ажлыг Монголбанк хангалттай сайн хийж чадахгүй байна. Засгийн газартайгаа уялдаж ажиллахгүй байна. Монголбанк интервенц хийхгүй байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын нөөцийг гурван тэрбум төгрөгт хүргэсэн гэдэг сайн нэр зүүхийн тулд интервенц хийхгүй байгаа.Валютын ханш гэдэг бол тодорхой бодлогоор явдаг зүйл. Гэтэл энэ бодлогоо сайн гаргаж чадахгүй байгаа нь улмаар шатахууны үнэд нөлөөлж байгаа. Уг нь шатахууны үнийг барих зөндөө олон арга бий. Үүнийг Засгийн газар, Монголбанк яриа хэлэлцээний түвшинд шийдэж болох асуудал. Өнөөдрийнх шиг хоёр талдаа гарч суугаад байх юм бол шатахууны үнэ цаашид улам нэмэгдэнэ. Үүний хор уршиг нь Засгийн газарт огт  бус  ард түмэн хохирч  байна” гэж ярьжээ.
Ийн УИХ дахь МАН-ынхан ч, АН-ынхан ч Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл тэд Монголбанкинд ажигладаг бус ажилладаг ерөнхийлөгч хэрэгтэй гэж байгаа юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex