НЭГ Ч ШҮҮГЧИЙГ ЦАГДАН ХОРИОГҮЙ ГЭВ Онцлох мэдээ 2019/07/02 0 Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний дагуу АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх, Салхитын мөнгөний ордоос авлига авсан гэх шүүгчдийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байх үүргийг АТГ-т өгчээ. Харин зарим шүүгчдэд таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсон гэх асуудлыг хууль хяналтын байгууллагаас үгүйсгэлээ. Тодруулбал, нэг ч шүүгчийг цагдан хориогүй байгаа юм байна. О.Гэрэл Оллоо.mn 0
Сэтгэгдэл байхгүй байна.