“Эко констракшн” ХХК-ийн эзэрхийллийг хэн зогсоох вэ

0

“Эко констракшн” ХХК-ийн эзэрхийллийг хэн зогсоох вэ

 

Барилгын салбартаа манлайлагч мэт боловч хэл ам таталсан орон сууц, хэрүүл маргаантай баригдсан барилга байгууламж бүрийн цаана "Эко констракшн” ХХК-ийн нэр дуулддаг гэхэд хилсдэхгүй. Далан дотор барилга барихаар зүтгэсэн, баригдаж буй барилгаас нь төмөр унаж хүний аминд хүрсэн, лифт гацсан, метр квадрат нь дутсан, паар нь хагарсан гээд "Эко констракшн” ХХК-тай холбоотой зөрчлүүд, иргэдийн гомдол, түүнтэй холбоотой мэдээ мэдээллийн сангаас дурайгаад л гарч ирж байна. Гэтэл тус компанийнхан алдаа оноогоо засч залруулж, барилгаа чанаржуулахын оронд дахин хууль бус үйлдэл хийхээр улайран зүтгэж байгааг доор баримтаар өгүүлэх гэж байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах Төв шуудангийн өмнөх гурван давхар эртний байр бол 1950-иад онд олзлогдсон Япон цэргүүдээр бариулсан анхны байр, хотын төв цэгийн анхны орон сууцны байр. Энэхүү байранд генерал Дорж, Лхагвасүрэн, Цог, Батаа, Гүнсэн, Дамдинхүү, Бугын Дэжид сайд, Жамбын Батмөнх дарга нараас эхлээд цэрэг ба НАХЯ-ны олон хурандаа нар Маршал Ю.Цэдэнбалын өргөөтэй хаяа нийлэн аюулгүй байдлын давхар хангаж амьдарч байсан түүхэн БАРИЛГА. Гэтэл энэ цагт энэхүү түүхэн барилгыг "ЭКО КОНСТРАКШН” ХХК-ийнхан түүхээс арчих гэж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, С61 дүгээр байранд өдгөө 36 айл өрх оршин сууж байна. Гэтэл "ЭКО КОНСТРАКШН” ХХК-ийнхан энэхүү барилгыг нурааж, оронд нь шинээр орон сууц барих зорилгоор зарим оршин суугчидтай тохиролцон байрыг нь худалдан авчээ. Улмаар байраа зарахгүй гэсэн айл өрхийн байрны үнийг үнэгүйдүүлж, амьдрах нөхцөлгүй болгохын тулд худалдан авсан байрныхаа хаалга, цонхыг нь эвдэн уг байрыг балгас мэт харагдуулж байна. Ингэж балгас мэт харагдуулж, хотын өнгө үзэмжийг муу муухай харагдуулсанаар тэд байраа зараагүй айл өрхийг байраа зарна, хямд өгнө гэж тооцоолж байгаа бололтой.

Тэр ч бүү хэл СӨХ-ийн бүх гишүүдийн ээлжит бус хурал зарлан, хуралдаа "Уг орон сууцанд цууралт өгч, ашиглалтын шаардлага хангахааргүй болсон бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас дахин төлөвлөлтөд оруулсан” хэмээн иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл өгч, тархийг нь угаах үйлдлүүд гаргаж байгааг оршин суугчид хэлж байна.

Гэтэл Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар 2018 оны арванхоёрдугаар сард тус байрны оршин суугч Б-д дахин төлөвлөлтөд орсон ААН, байгууллагад энэхүү барилга байхгүй болохыг албан ёсоор мэдэгджээ.

Мөн ХЭҮК-оос тус байрны нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, улмаар С61 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаар МХЕГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт, акт гарсан эсэх нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаас хууль, журмын дагуу албан ёсоор тухайн байрыг буулгах, шинээр барих талаар төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулаагүй байхад "ЭКО КОНСТРАКШН” ХХК нь оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, орон сууцны ашиглалтын байдлыг дордуулсан нь зарим өмчлөгчдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд хүргэжээ гэсэн дүгнэлт гаргасан байна.

Түүгээр ч үл барам оршин суугчдын зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "ЭКО КОНСТРАКШН” ХХК-ийг С61 дүгээр байранд худалдан авсан орон сууц өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглах, ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн үйлдлээ таслан зогсоох, орон сууцаа арчлан хамгаалах, хадгалахыг "ЭКО КОНСТРАКШН” ХХК-д даалгахыг шаардсан нэхэмжлэл гаргаад байгаа аж.

Ийм байтал хотын өнгө үзэмжийг муухай харагдуулж, хууль зөрчиж байгаа "ЭКО КОНСТРАКШН” ХХК-ийн дээрх асуудалд ХОТЫН ДАРГА анхаарлаа хандуулж, асуудлыг нэг тийш нь шийдэж нийслэлчүүдийнхээ төлөөлөл болсон нэг хэсэг иргэдийнхээ амар тайван байдлыг хангахгүй бол аз жаргалгүй иргэдийн тоо ахиад нэлээн хэдээр нэмэгдэх дээрээ тулчихжээ. Ер нь Улаанбаатар хотын аль л ашигтай, байрлал сайтай газар бүрт барилга барих гэж зүтгэдэг "Эко констракшн” ХХК-ийн С.Нямдаваа гэгчийн энэ мэт үйлдлийг хэн таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх вэ. Энэ улсад төр засаг гэж байна уу.

Эх сурвалж: Өдрийн сонин


URL: http://www.fact.mn/400857.html 

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex