Хууль хяналтынханд хаалтгүй болсон “Нью жуулчин констракшн” иргэдийг ахин “мөлжиж” ам.метр дээр ажиллаж эхэлжээ
Офицерүүдийн ордны зүүн талд Баянзүрх дүүргийн 16-р хороон дахь 5 блок 12 давхар бүхий 480 айлын Амгалан хотхон шаваа тавьж эхэлсэн цагаасаа л гэрээ хэлцлийн маргаанаар оршин суугчдыг хохироож, олон ч иргэдийг банкны зээлээр хулхидаж байрыг нь гаргаж өгөлгүй хүндрэл учруулсан.
Захирал нь хүртэл өөрийгөө нууцалсан уг барилгын гүйцэтгэгч байгууллага болох "Нью жуулчин констракшн” гэх компани сарын 150,000 төгрөгөөр замаск ч татаж мэдэхгүй, байшин барих ямар ч ойлголтогүй Хойд солонгосчуудыг хямд хөлсөөр өдөр шөнөгүй ажлуулан байж хэдэн жилийн хэрүүлээ намжаан өнгөрсөн хавраас эхлэн оршин суугчдаа оруулж эхэлсэн.
Гэтэл байдгаа барж байрандаа орсон иргэдийг зэвтэй ус, агаар муутай умгар өрөөнүүд угтаж. Ийнхүү амалсан хугацаандаа байраа ашиглалтад өгч чадаагүй Амгалан хотхоны гүйцэтгэгчид иргэдийг ахин бухимдуулж метр квадратын зөрүүгээр мөнгө тоншиж байгаа сурагтай. Харамсалтай нь хууль хяналтынханд хаалтгүй болсон "Нью жуулчин констракшн” компаний олныг залхаасан увайгүй үйлдлийг нь оршин суугчид хандаж чадах бүхий газраараа явж хэлдэг ч хариуцлага тооцогдох нь битгий хэл хамраа цухуйлгах оромжгүй болох дээрээ тулдаг гэнэ.
AZ
FACT.MN
URL: http://www.fact.mn/175946.html