Авлигач Э.Аззаяа гурван орон сууцтай
МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа нь бусдыг хясан боогдуулж онц их хэмжээний авлига авсан атлаа ямар нэгэн ял шийтгэлгүй үлдсэн хүн. Эрдэнэбаярын Аззаяа гэх энэ авлигач эмэгтэй МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар 2016 оны есдүгээр сарын 16-ны өдөр томилогдож байжээ. Харин түүнтэй хамтран бусдыг хясан боогдуулах замаар онц их хэмжээний авлига авдаг байсан Н.Баярсайхан түүнээс яг нэг өдрийн өмнө нь хэлтсийн даргаар томилогдсон байдаг юм.
Төрийн албыг худалдаж, ажлынхаа сейфэнд багтахааргүй их мөнгө хураасан Эрдэнэбаярын Аззаяа нь баривчлагдахынхаа өмнө АТГ-т гаргасан ХОМ-тээ:
2016 онд өөрөө 11.7 сая төгрөг, харин гэр бүлийн хүн маань 72.4 сая төгрөгийн орлого олсон, 575 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, мөн гурван ширхэг өвөлжөө, хаваржаа хүлэмжтэй хэмээн мэдүүлж байжээ.
Мөн эзэмшихээр авсан 5 га газар, гэр бүлийн зориулалтаар өмчилсөн 5 газраа нийт 73 сая төгрөгөөр үнэлжээ. Бусдаас авсан зээл нь 46.6 сая төгрөгийн үлдэгдэлтэй, банк санхүүгийн байгууллагад 9 сая төгрөгийн хадгаламжтай гэсэн байдаг аж.
Эх сурвалж: Livetv.mn