Т.Энхсайхан: Ц.Нямдоржтой холбоотой баттай баримт алга
Өнөөдөр Ардчилсан намын гишүүн Т.Энхсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой факт дэлгэнэ хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гэвч тэрээр сэтгүүлчдэд баримт нотолгоо огт үзүүлсэнгүй, зарим эх сурвалжаас сонссон мэдээллийнхээ талаар санал, сэтгэгдлээ хуваалцаж байгаа гэлээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарт "хөөн хэлэлцэх хугацаа"-тай холбогдуулан шаардлага хүргүүлж байна гэв.
Тэрээр хэлэхдээ "надад өнөөдөр олон овоотын уурхайг Ц.Нямдорж авах гэж байна гэсэн яриа сонссон болохоос яг баттай баримт алга. Хэдүүлээ Уул уурхайн яам, ашигт малтмалын газар руу бичиг өгч, тэр олон овоотын талаар мэдээлэл олж авмаар байна. Намайг дагаж хамт тэмцэж буй энэ зургаан хүн шантрана гэж байхгүй. Би одоо л энэ олон овоотын талаар сураг гаргах гэж байна. Хэрэв гэрээ хийгдсэн байдаг бол тэрийг нь олж авах гээд яваад байна" гэлээ.
Т.Энхсайхан нь намдаа квот горилж тэмцэл хийж байна уу эсвэл Ц.Нямдорж гэдэг хүнд хувь өс санаж тэмцэж байна уу гэдэг нь цаашид олон нийтэд тодорхой болох биз ээ.
Дашрамд сонирхуулахад Ардчилсан намын гишүүн Т.Энхсайхан нь "Фүжи холдинг” компаниараа 2014 онд Хан-Уул дүүргийн "Нэхмэлийн шар”-ын 10,11,16 дугаар байруудыг шинээр барих тендерийг авсан аж. Гэвч оршин суугчидтай гэрээ хийлгүй ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд нь гарын үсэг зурж баталгаажуулсангэх хууль бус үйлдэл гаргасан, тендер будлиантуулсан нь ил болсон талаар хэвлэлээр гарч байв. Түүнчлэн Т.Энхсайханы тендерт шалгарсан компани нь барилга барьж байсан ямар ч туршлагагүй, мөнгө угаадаг байсан гэж эх сурвалжууд дурдсан байдаг. Тэрээр тендерээ авчих л юм бол Японоос 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ирнэ, хятадын "V ЯН” гэдэг барилгын компаниар барилгаа бариулна хэмээн ярьдаг байж. Тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийн захирамжаар "Фүжи холдинг” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж байв. Гэвч тэрээр намынхаа нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгтэйгээр"Нэхмэлийн шар”-ын тендерийг авч, өөрийн бизнесээ цэцэглүүлсэн байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна.