О.Баасанхүү гишүүн Сайд М.Энхсайханыг шалгуулна гэв
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд ажилласан байна. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр Цогтцэций суманд ажиллахдаа "Эрдэнэс тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус компанийн хувьд "Чалько”-д төлөх өр хүндрэл үүсгэж байгаа аж. Нүүрсний үнэ унасан нь өрөө дарахад бэрхшээл үүсгэсэн төдийгүй одоо "Чалько”-гийн зүгээс нүүрс борлогдохгүй байгаа тул зээлийн хүүгээ төл гэх шаардлага тавьж эхэлжээ. Мөн Тавантолгойн гэрээг анхлан байгуулсан үеэс М.Энхсайхан сайдын Тавантолгойн гэрээний төслийг боловсруулж, ажилласан үе хүртэлх бүхий л шатанд гарсан баримтуудыг судлах ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Харин Ханбогд суманд ажиллах үеэрээ Оюутолгой компанийн орон нутагт хийсэн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан байна. Гэвч тус компани Өмнөговь аймгийн Ханбогд суманд авто зам барьсан хэдий ч ердөө нэг урсгалтай, нэг авто машин явах зам барьсан нь аюулгүй байдал хангахгүй байгаа аж. Мөн тус компани Ханбогд сумын дунд сургуульд 40 ширхэг компьютер өгсөн ч актлагдсан хуучин байжээ.