Худалдааны дайн түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлж эхэллээ

0

Худалдааны дайн түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлж эхэллээ

Дэлхийн номер нэг болон хоёрт эрэмбэлэгдэж буй эдийн засгуудын хороон дахь худалдааны дайн өнгөрсөн жил гаруйн хугацаанд даамжирсаар оргил цэгтээ хүрэв.

Энэ нь түүхий эдийн экспортоос голлох орлогоо олдог манай улсын хувьд бэрхшээл болох магадлалтайг "Голомт” банкны шинжээчдийн баг онцолж байна. Гадаад худалдааны дайн манай эдийн засагт зэсийн уналтаар дамжин аль хэдийнээ сөрөг нөлөөгөө үзүүлж эхэлсэн.

Тэгвэл АНУ-ын зүгээс ирэх сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн тариф тогтоохоор болсон нь манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн ханшид дарамт үзүүлэх төлөвтэй. Мөн импортын зарим барааны ханш өсөх байдлаар манай улсын эдийн засагт нөлөөлөх юм.

НҮҮРСНИЙ ХАНШ УРТ ХУГАЦААНДАА ТОГТВОРТОЙ БАЙХГҮЙ

Дээрх мэдэгдлийн дараа уул уурхайн түүхий эдүүдийн ханш суларч эхэлсэн. Худалдааны дайны нөлөөгөөр дэлхийн хамгийн том түүхий эд импортлогч БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил суларна гэж үзсэнтэй холбоотой ийм хандлага гарах болсон байна.

Манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэсийн хэрэглэгч орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд саарч, худалдааны дайны нөлөөгөөр зэсийн эрэлт буурах хүлээлтийг үүсгэж, ханшийг сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч буурчээ.

Түүнчлэн газрын тосны эрэлт буурах хүлээлттэй байгаа. Монгол Улсын хувьд түүхий газрын тосоо экспортод гаргаж, гаднаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авдаг учраас алдагдал нь авдагтайгаа дүйх болов уу гэх таамаг гарчээ.

Харин Хятадын гангийн үйлдвэрлэл эргэн өсөж байгаа нь нүүрсний эрэлтийг бага зэрэг дэмжиж байгаа аж. Урд хөршийнхөн дотоодын нүүрсний уурхайнуудад шалгалт хийгдэж байгаа болон Монголын нүүрсний экспортын хэмжээ хязгаарлагдмал байгаа нь нийлүүлэлтийг бууруулснаар ханш дэмжигджээ.

Өнгөрсөн хугацаанд Хятад улс Австрали нүүрсний импортод хязгаарлалт тогтоосон нь ч нөлөөлсөн бөгөөд нүүрсний ханшид гарсан бага зэргийн өсөлт тийм ч удаан хугацаанд үргэлжлэхгүй гэдэг таамаг шинжээчдийн дунд давамгайлах боллоо.

Учир нь гадаад худалдааны дайнаас үүдэн Дэлхийн банк, Олон улсын валютын сан тэргүүтэй байгууллагууд дэлхийн эдийн засгийн төлөв байдал, цаашдын өсөлтийн талаарх хүлээлтээ өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд бууруулсаар байгаа аж.

2019 оны эхний хагас жилийн хугацаанд ОУВС нь Дэлхийн, тэр дундаа манай түүхий эдийн гол худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг гурван удаа бууруулаад байна.

Үүнтэй холбогдуулан АНУ төдийгүй дэлхийн олон орны төв банк бодлогын хүүгээ бууруулж эдийн засгаа тэтгэх арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн банк сүүлийн 10 жилийн туршид анх удаа хүүг бууруулах шийдвэр гаргаад байна.

Холбооны нөөцийн сан хэдхэн хоногийн өмнө бодлогын хүүг 0.25 хувиар бууруулсан. Ингэхдээ худалдааны дайн тодорхой бус байдлыг бий болгож буйгаар онцолсон тайлбарласан юм. Нөгөө талд нь БНХАУ-ын Төв банк үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ам .доллартай харилцах ханшийг 2008 оны түвшиндээ аваачаад байгаа. Ингэснээр тус улсын экспортод эергээр нөлөөлнө гэж тооцож буй.

Эдгээрээс гадна Европын хэд хэдэн орны төв банк бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авсан. Зарим нь бодлогын хүүгээ бүр хасах хувьд болгон эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч эхэлсэн байна.

Монгол Улсын хувьд мөнгөний зөөлөн бодлого баримтлахаас болгоомжилж байгаа бөгөөд шинжээчдийн таамгийн дагуу зэс, нүүрсний ханш ирэх жилүүдэд буурвал, тэр нь их хэмжээний гадаад өрийн эргэн төлөлттэй давхцах магадлал өндөр байгаа юм. Ялангуяа манай экспортын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг зэс, нүүрсний ханшид шинжээчид найдлага тавихгүй байгаа нь дээрх эрсдлийг улам нэмэгдүүлжээ.

"Дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас шалтгаалаад зэс, нүүрсний ордуудад хөрөнгө оруулах сонирхол буурна. Зэс, нүүрс гэх мэт түүхий эдийн үнэ унаад ирэхээр манай зээлжих зэрэглэл буурах үндсэн шалтгаан болдог. Тиймээс гаднын зах зээлээс бид санхүүжилт татаж, бонд гаргахад илүү өндөр хүүгээр авна гэсэн үг.

Ийм сувгуудаар дамжиж гадаад худалдааны дайн Монгол Улсад нөлөөлөхөөр байна. Америк, Хятадын худалдааны дайн Монголд ийм бодит эрсдлийг бий болголоо. Алтны ханш өсөх боломжтой.

Тэгвэл манай валютын нөөц нэмэгдэнэ. Гэхдээ нийт экспортод эзлэх алтны хэмжээ 10 хувь ч хүрэхгүй тул үнэ өссөн ч нүүрс, зэсийн уналтын зөрүүг нөхөж чадахгүй. Түүнээс гадна манай улс алтны татвараа таван хувь болгосон энэ үед алтан дээр найдлага тавиад нэмэргүй” гэдгийг "Голомт” банкны шинжээч Г.Мөнх-Эрдэнэ онцолж байсан юм.

ХУДАЛДААНЫ ДАЙН ЦААШИД ХЭРХЭХ ВЭ

АНУ, БНХАУ улсын төлөөлөгч нарын хамгийн сүүлийн уулзалтын дараа Дональд Трамп "Манай төлөөлөгч нар Хятадаас эргэн ирсэн.

Уулзалт үр бүтээлтэй өнгөрлөө. Бид Хятадтай гурван сарын өмнө хэлэлцээрт хүрсэн гэж бодож байсан ч Хятад хэлэлцээрийн дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр АНУ-аас худалдан авсангүй” хэмээн жиргэв.

Улмаар Хятадын 300 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 10 хувийн тариф тогтоох талаараа мэдэгдлээ. Ингэснээр Хятадын АНУ-руу экспорт хийгддэг бүх бүтээгдэхүүнд татвар ногдож байгаа юм.

Ийнхүү жиргэхдээ Трамп "Бид худалдааны хэлэлцээрийн талаар яриагаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Манай хоёр улсын ирээдүй маш гэрэлтэй байх болно” хэмээн дипломат арга хэмжээ авчээ. Түүний мэдэгдлийн дараа дэлхийн хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд ганхаж эхэлсэн бөгөөд худалдааны дайн анх эхэлсэнтэйгээ зүйрлэшгүйгээр хурцадлаа гэдгийг олон улсын хэвлэлүүд онцлох боллоо.

Худалдааны дайн явц дундаа технологийн салбарыг ч хамарсан. Хятадын талаас АНУ-ын зүгээс "Huawei” компанид тавьсан хоригийг цуглуулж, одоо ногдуулаад буй бусад төрлийн татварыг хуучин хэмжээнд н ь аваачихыг хүсэж буй.

Харин Вашингтоны эрх баригчид их хэмжээний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспорт хийх байдлаар худалдааны тэнцлийн зөрүүг бууруулах, АНУ-ын технологийн компаниудын оюуны өмчийг хамгаалахыг БНХАУ-ын эрх баригчдаас шаардаж байгаа юм. Улс төр, эдийн засгийн сөргөлдөгч талуудын бусад орнуудад халдварлаж буй нь хамгийн ноцтой аж.

Тухайлбал, Япон-Солонгос, Энэтхэг-Пакистан тэргүүтэй олон жилийн турш сөргөлдөж буй талууд зөрчлөө бага худалдааны дайн маягаар хурцатгах болоод байна.


2018 оны долоодугаар сарын 6. АНУ Хятадын 34 тэрбум ам. долларын экспортод 25 хувийн татвар ногдуулж эхлэв. Хятад ч АНУ-ын 34 тэрбум ам. долларын экспортод 25 хувийн тариф тогтоов.

2018 оны наймдугаар сарын 6. АНУ Хятадын 16 тэрбум ам. долларын бүтээгдэхүүний татварыг 10-аас 25 хувь болгон өсгөв. Хариуд нь Хятад 16 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тогтоосон.

2018 оны есдүгээр сарын 24. АНУ Хятадын 200 тэрбум ам. долларын бараанд 10 хувийн тариф тогтоов. Хятад АНУ-ын 60 тэрбум ам. долларын бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулав.

2018 оны арванхоёрдугаар сарын 2. "G 20” уулзалтаар АНУ, Хятадын төрийн тэргүүнүүд ирэх 90 хоногийн хугацаанд дахин нэмэлт татвар ногдуулахгүй байхаар тохиролцсон. Энэ хугацаанд гадаад худалдааны талаар хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрвэл тарифаа нэмэгдүүлэхгүй байхаар тогтсон.

2018 оны арванхоёрдугаар сарын 14. Хятад АНУ-ын автомашины экспортод тогтоосон 25 хувийн татвар, автомашины хэрэгсэлд ногдуулсан таван хувийн татвараа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаатайгаар татвараас чөлөөлсөн. АНУ-аас дахин шар буурцаг импорт хийх шийдвэрт хүрэв. Шар буурцагны импортыг 2018 оны долоодугаар сард зогсоогоод байв.

2019 оны гуравдугаар сарын 31. "G 20” уулзалтаар худалдааны дайнд 90 хоногийн завсарлаад байсныг тодорхой бус хугацаагаар сунгасан. Ингэхдээ Хятадын зүгээс АНУ-ын автомашин болон түүний тоног төхөөрөмжид тогтоосон татварын хөнгөлөлтөө сунгав.

2019 оны тавдугаар сарын 10. АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тогтоосон татварыг 10-аас 25 хувь болгож өсгөсөн бөгөөд нэмэлтээр 325 тэрбум ам. доллар бүхий бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлэв.

2019 оны тавдугаар сарын 16. АНУ Хятадын "Huawei” компанийг АНУ-ын технологийн компаниудаас худалдан авалт хийхийг хориглолоо.

2019 оны зургаадугаар сарын 1. Хятад АНУ-ын 60 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тогтоосон татварын хувиа нэмэгдүүлэв.

2019 оны зургаадугаар сарын 28. Дональд Трамп, Ши Жиньпин нар "Их-20”-ийн уулзалтаар цаашид нэмэлт тариф тавихгүйгээр хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр болоод байв.

2019 оны наймдугаар сарын 2. Дональд Трамп, Ши Жинпинь нар Шанхай хотноо хэлэлцээр хийсэн. Уулзалтын дараа Трамп ирэх сарын 1-нээс эхлэн нэмэлтээр 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10 хувийн татвар тавина гэдгээ мэдэгдлээ.

Д.ДОРЖ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex