Япон АНУ-аас илүү их эрдэнэ шиш импортолно

Ирэх сард байгуулахаар төлөвлөж буй худалдааны хэлэлцээрээс тусдаа гэрээний дагуу Япон АНУ-аас илүү их эрдэнэ шиш худалдан авах төлөвтэй байна.
Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, Японы эрдэнэ шишийн ургац хортон шавжны улмаас сүйдсэн тул нэмэлт хангамж шаардлагатай ажээ. БНХАУ-тай худалдааны маргаантай байгаа АНУ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нийлүүлэх өөр орон хайж байгаа юм.
"Японы компаниуд 2.5 сая тонн эрдэнэ шиш худалдан авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Япон-АНУ-ын эрдэнэ шишийн жилийн импортын 25 хувьтай тэнцэнэ” гэж Засгийн газрын мэдээнд дурджээ.


Сэтгэгдэл байхгүй байна.