“FedEx” компанийг хүйтэн зэвсэг нийлүүлсэн хэмээн сэжиглэж байна
Хятадын эрх баригчид тээврийн үйлчилгээ үзүүлдэг "FedEx” компанийг мөрдөн шалгаж эхэлжээ. Тус компанийг Хонконгт хүйтэн зэвсэг нийлүүлсэн хэмээн сэжиглэж байгаа аж.
Японоос Хятад улс руу илгээсэн чухал баримт бичиг бүхий хоёр илгээмжийг АНУ руу дахин илгээсэн гэж "Huawei” компани мэдэгдсэний дараа Хятадын эрх баригчид Америкийн "FedEx” компанийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Хожим нь "FedEx” компани алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, хүлцэл өчсөн хэдий ч мөрдөн шалгах ажиллагааг зогсоогоогүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна.