Сагсан бөмбөгчид олон улсын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэв
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголын Улсын сагсчид тив, дэлхийн томоохон тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, Филиппиний Манила хотод болсон мэргэжлийн гран-при тэмцээнд "Улаанбаатар Энержи” баг "D” хэсгийг тэргүүлэн тоглож, хэсэгтээ Словени болон Филиппин улсын багийг хожиж хасагдах шатанд шалгарсан. Улмаар "В" хэсгээс хоёроор гарсан Бельгийн "Антверп” багийг хожиж, шилдэг дөрөвт багтсан юм. Ийн хагас шигшээ тоглолтод "Рига” багт хожигдсон ч онооны эрэмбээр хүрэл медаль хүртлээ.
Мөн тус тэмцээнтэй зэрэг зохион байгуулагдсан FIBA Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд "Архангай АДМ Тайхар” баг аваргалж, "Улаанбаатар Амазонс” /эмэгтэй баг/ мөнгөн медаль хүртэв. Тодруулбал, "Тайхар” баг хэсэгтээ нэг хожигдсон ч хасагдах шатанд шалгарч улмаар өрсөлдөгч багуудаа хожсоноор аваргалсан.
Харин "Улаанбаатар Амазонс” баг хэсгээсээ хоёроор шалгарч, хасагдах шатанд Азийн тивийн аваргын мөнгөн медальтай Казахстан болон Дэлхийн чансааны дэд байрт бичигдэж буй БНХАУ-н багийг буулган авсан ч, Тайвань улсын багт хожигдож, мөнгөн медаль хүртлээ. Ийн
.
Сэтгэгдэл байхгүй байна.